Обихиро

Обихиро хотын төв зуны улиралд.

Обихиро (япон. 帯広市 Обихиро-си) Япон Улсын Хоккайдо арал дээрх Токати тойргийн хот юм. Хотын газар нутгийн хэмжээ- 618,94 км², хүн ам нь -168 818 (2014 онд).

Хоккайдо арлын Саппоро хотын дараа ордог хоёрдахь том хот юм.

Обихиро анх 1883 онд дүүрэг хэлбэрээр хүмүүс оршин суудаг байжээ. 1933 оны 4-р сарын 1-нд хот болсон байна. 1957 онд Тайсё, Каваниси тосгоныг Обихиро хоттой нийлүүлсэн байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1892 он: Анхны Обихиро шуудангийн салбар баригдсан.

1905 он: Обихиро-Куширо төмөр замын барилгын ажил дууссан.

1914 он: Анхны цахилгаан гэрэлтүүлэг суурилуулсан.

1932 он: "Мидоригаока" нисэх онгоцны буудал барьсан.

1933 он: Обихиро албан ёсоор хот болсон. Хотын анхны дарга Морихару Ватанабе юм.

1945 он: Дэлхийн 2-р дайны үеэр Обихиро агаарын дайралтад өртсөн.

1949 он: Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн барилгын ажил эхэлсэн.

1954 он: Эзэн хаан Хирохито Обихирод айлчлав.

1960 он: "Otani Junior" коллеж баригдсан.

1963 он: Обихиро Амьтны хүрээлэнтэй болсон

1966 он: Обихиро станц баригдсан.

1985 он: Обихиро-но-Мори мөсөн гулгуурын талбай баригдсан.

1991 он: Хоккайдо Обихирогийн урлагийн музей баригдав.

1993 он: Хүн ам 170,000 хүрэв.

1996 он: Токачи Охаши гүүрийн барилгын ажил дууссан.

2009 он: Тэшүүрийн цогцолбор баригдаж дууссан.

Хотын алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • Нагиса Абэ (жүжигчин)
  • Томо Фурукава (дуучин, зураач)
  • Манами Хино (олимпийн бобслейчин/ чарга)
  • Зюн Касаи (мэргэжлийн рестлер)
  • Майя Сакура (Энка дуучин)
  • Хироясу Шимизу (1998 оны олимпийн аврага тэшүүрчин)
  • Китакачидоки Хаято (сумо бөх)
  • Йошицугу Мацуока (дуу оруулагч жүжигчин)