Октябрийн хувьсгал
Октябрийн хувьсгал гэж Орос оронд 1917 онд Оросын бүгд найрамдах улсын Түр засгийн газрын эсрэг большевикуудын зохион байгуулж, зэвсгийн хүчээр төрийн эрхийг авсан хувьсгалыг хэлдэг. Энэ хувьсгалын үр дүнд 1917 оны Oросын хоёр сарын хувьсгалаар бүрдсэн Засгийн газрыг түлхэн унагааж, Орос оронд коммунист засаглал тогтоосны улмаас тус улсад 1918-1922 онд иргэний дайны галыг өрдөж, улмаар 1917-1991 он хүртэл уг коммунист дэглэм оршин тогтножээ. Оросын Октябрийн хувьсгал ба түүний шууд үр дагвар Коммунист нийгэм байгуулах явцад ЗХУ-д 1917-1990 онуудад 20 сая гаруй энгийн иргэдийг харгислан устгаж хэлмэгдүүлсэн түүхтэй.[1] Октябрийн хувьсгалыг В.И.Ленин, Л.Д.Троцкий, Я.М.Свердлов, В.А.Антонов-Овсеенко, П.Е.Дыбенко, И.В.Сталин болон бусад хувьсгалчид удирдан зохион байгуулсан. Энэ хувьсгал зөвхөн Орост бус дэлхийн түүхэнд томоохон өөрчлөлт оруулж онцгой нөлөө үзүүлсэн юм.