Олон улсын харилцаа
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Монгол улс |
Энэ өгүүлэл нь дараах |
|
|
|
Газрын зураг |
Олон улсын харилцааны өнөөгийн байдал 1990-ээд оноос социолист систем задарч хүйтэн дайн дуусгавар болж, улс орнууд гадаад бодлогоо чөлөөтэй сонгон явуулах эрх чөлөө нээлттэй болж, дэлхийн шинэ дэг журам төлөвшин тогтох үйл явц явагдаж байна. Зэвсэглэл, түүний дотор цөмийн зэвсэг, цөмийн түүхий эдээр хөөцөлдөх явдал дэлхий нийт, олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтаас гарах магадлал өндөр байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн болох цөмийн бүхий зэвсэг их гүрнүүдээс гадна хойд солонгос цөмийн туршилт хийж, 6 талт хэлэлцээ нь үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна. Бразил, Израиль, Япон гэх мэт технологи өндөр хөгжсөн орнууд цөмийн зэвсэгтэй байх магадлал өндөр байгаа бөгөөд Израиль цөмийн зэвсэгтэй гэдгээ шууд бус утгаар хэлээд амжсан. Мөн Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон томоохон асуудлууд үүсээд байна. Дэлхийн олон улс орон дотооддоо үндэстэн хоорондын болон шашин хоорондын зөрчил хурцдаж тэдгээр нь бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж байна. ОУ-ын терроризм нь ОУХ-нд нүүрлэж байгаа томоохон асуудлын нэг болжээ. 2001 оны 9 сарын 11-ны үйл явдал олон улсын аюулгүй байдалд хохирол учруулж, терроризм улс дамжин үйлдэгдэх болжээ. АНУ терроризмийн эсрэг тэмцлийнхээ эхлэл болгон Афганистан дахь Талибаны дэглэмийг унаган ардчилалыг бэхжүүлэхийг оролдож байна. Иракт цэргийн хүчээр довтолж, Саддам Хусейны дэглэмийг унагасан. Ирак, Афганистанд олон улсын эвслийн хүчин оролцож байгаа ч, дотоодын иргэний дайн болон лалын босогчдын эсрэг тэмцэлд амжилт олж чадахгүй байна. 2006 оны 12 сард Иракын удирдагч асан Саддам Хусейныг Иракын шүүхийн шийдвэрээр цаазаар авсан нь гал дээр тос нэмсэн хэрэг боллоо. Мөн бүс нутгийн мөргөлдөөнүүд гарсаар байна. ОУХ-нд даяаршлын үйл явц улам түгээмэлжиж ардчилал, зах зээлийн эдийн засаг улс орнуудын хөгжлийн гол чиг баримжаа болж, шинжлэх ухаан технологийн хөгжил хурдсахын хэрээр ОУХ-нд эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байна. Эдийн засгийн харилцаа өсөхийн хирээр бүс нутагчлал өргөжин тэлж байна.