Оптик

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Оптикийн хүснэгт, 1728 Циклопедиа

Оптик (ὀπτική гэдэг нь Эртний Грекээр харагдах байдал эсвэл харах гэсэн утгатай) нь физикийн нэг салбар бөгөөд гэрлийн шинж чанар, гэрэл болон материйн харилцан үйлчлэлийг судалдаг юм. Оптик нь оптик үзэгдэлүүдийг тайлбарладаг.

Оптикт үзэгдэх гэрэл, инфра улаан туяа, ультра ягаан туяа зэрэгүүдийн шинж чанарыг судалдаг. Гэхдээ гэрэл нь нь цахилгаан соронзон долгион учираас рентген туяа, богино долгион, радио долгион болон бусад төрлийн цахилгаан соронзон цацралууд дээр оптикт судлагддаг үзэгдлүүдтэй ижил үзэгдлүүд ажиглагддаг. Тиймээс оптикийг цахилгаан соронзонгийн нэг салбар сэдэвт тооцдог. Зарим оптикийн үзэгдлүүд нь гэрэлийн квант чанараас хамаардаг тул оптикийн зарим хэсэг нь квант механикт багтдаг. Дадал дээр оптик үзэгдлүүдийн ихэнхийг нь Максвеллийн тэгшитгэлд тодорхойлсоноор гэрлийн цахилгаан соронзон чанар дээр үндэслэн тайлбарладаг.