Оптикийн шил

Оптикийн шил — тусгай бүтэцтэй тунгалаг шил. Оптикийн шилээр оптик багаж төхөөрөмжүүдийн эд ангиудыг хийдэг. Ердийн шилнээс тунгалагжилт, цэвэршилт, өнгө, бүтэц зэргээр ялгагдана. Мөн тусгайлан заасан хугалах шинж чанар, дисперс зэрэг үзүүлэлттэй байдаг. Оптикийн шилний үйлдвэрлэл нь нарийн төвөгтэй процесс юм.

Орчин үеийн фото болон оптик техникт дүрсний чанарт маш өндөр шаардлага тавигддаг. Иймд оптик системүүдийн чанарыг сайжруулах зорилгоор янз бүрийн шинж чанар бүхий олон төрлийн шилийг үйлдвэрлэдэг болсон.

Химийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Оптикийн шилийг үйлдвэрлэх (чанах) зуурмагт цэвэр цахиурын исэл (IV), натрийн карбонат, хүчил борын, барийн давсууд, хар тугалганы исэл, фторидууд ба бусад багтана.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  • Шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийн тайлбар толь, Даянбүүвэй. 2012 он.