Орлогын тайлан

Орлогын тайлан буюу ашиг, алдагдлын данс нь компанийн санхүүгийн тайлангийн нэг бөгөөд тодорхой хугацааны компаний орлого, зарлагыг харуулдаг.

Энэ нь орлогыг ("дээд шугам" гэж нэрлэдэг) цэвэр орлого эсвэл цэвэр ашиг (бүх орлого, зардлыг тооцсоны дараа гарсан үр дүн) болгон хэрхэн хувиргаж байгааг харуулдаг. Орлогын тайлангийн зорилго нь тайлагнаж буй хугацаанд компани мөнгө (ашиг) хийсэн эсвэл алдсан (алдагдал) эсэхийг менежер, хөрөнгө оруулагчдад харуулах явдал юм.

Орлогын тайлан нь тодорхой үргэлжилсэн хугацааг илэрхийлдэг (мөнгөн эргэлттэй адил). Энэ нь зөвхөн тухайн нэг цаг үеийг илэрхийлдэг тайлан балансаас ялгаатай.

Санхүүгийн тайлан гаргах шаардлагатай буяны байгууллагууд орлогын тайлан гаргадаггүй. Үүний оронд тэд санхүүжилтийн эх үүсвэрийг хөтөлбөрийн зардал, захиргааны зардал болон бусад үйл ажиллагааны амлалтуудтай харьцуулсан орлогын тайлантай төстэй тайлан гаргадаг.