Офтейкийн гэрээ


Оффтейкийн гэрээ нь үйлдвэрлэгч ба худалдан авагч хоёрын хооронд үйлдвэрлэгчийн удахгүй гарах барааны хэсгийг худалдаж авах, борлуулах тохиролцоог хэлнэ. Оффтейкийн гэрээ нь компанид ирээдүйн барилга угсралт, өргөтгөлийн төсөл, шинэ тоног төхөөрөмжийн санхүүжилтийг олж авахад нь туслах зорилгоор ашиглагдаж, ирээдүйн орлого, барааны эрэлт хэрэгцээг баталгаажуулдаг.

Давуу тал[засварлах | кодоор засварлах]

Оффтейкийн гэрээ нь худалдан авагчдад ашиг тусаа өгч, барааг тодорхой үнээр баталгаажуулах арга хэлбэр болж өгдөг. Энэ нь үнийг үйлдвэрлэж эхлэхээс өмнө худалдан авагчид тогтоодог гэсэн үг юм. Үүнийг хийх нь ирээдүйн үнийн өөрчлөлтөөс хамгаалах хэрэгсэл болдог. Оффтейкийн гэрээнд нөхөн төлбөрийг багтаасан анхдагч заалтууд багтхаас үүнд давагдашгүй хүчний шинжтэй заалтууд багтдаг. Эдгээр заалтууд нь худалдан авагч эсвэл худалдагч талуудын хяналтаас гадуур зарим үйл явдал тохиолдвол нөгөө талдаа шаардлагагүй бэрхшээл учруулсан тохиолдолд гэрээг цуцлах боломжийг олгодог. Давагдашгүй хүчний шинжтэй заалтууд нь ихэвчлэн үер, ой хээрийн түймэр гэх мэт байгалийн зарим үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалдаг.