Очирын Мягмар

Очирын Мягмар (1930 онд төрж, 2009 онд нас барсан)нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой зураач хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Очирын Мягмар нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт 1930 онд төржээ.

1939-1945 онд дунд сургууль,1945-1948 онд Уран зургийн дунд сургууль төгсөөд 1948-1956 онд Дүрслэх урлагийн газар зураачаар ажиллаж байв.

1956-1961 онд Москва хотод Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуулийг профессор Б.В.Дубровский-Эшкегийн урланд П.Цогзолын хамт суралцаж төгсжээ.

1961-1996 онд Монголкино үйлдвэрт зураач, ерөнхий зураачаар ажиллаж байлаа.

О.Мягмар Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд сургуульд багшилж, ирээдүйн кино зураачдыг бэлтгэхэд өөрийн үнэт хувь нэмрээ оруулсан билээ. 

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Зураач О.Мягмар нь киноны тайз заслал, зураг авалтын орон зайг тооцон гаргаж, жүжигчний хувцас, жижиг хэрэгсэл зэргийг кинонд гарах тухайн цаг үеийн байдалд тохируулан зурж гүйцэтгэж байсан юм. ”Ичээнд нь” киноны Дамбийжаагийн гэрийн хэсэг, ”Их замын эхэнд” киноны Хөх чонын уулан дахь байр зэрэг нь гол дүрийг тодотгоход чухал ач холбогдолтой болсон юм.

Киноны уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • 1961 он Гологдсон хүүхэн                                        
  • 1962 он Толбот хивс                                                      
  • 1964 он Амьдралын цуурай                                       
  • 1965 он Сэтгэлийн дуудлагаар, Ус  
  • 1966 он  Нөмрөг хадны цуурай, Үер
  • 1968 он Өглөө, Өндөр ээж  
  • 1970 он Талын цуурай  
  • 1971 он  Улаан дарцаг, Тэмцэл, Дайсны цэргүүдээ Сонсоцгоо/Мосфильм/ 
  • 1972 он Ичээнд нь    
  • 1973 он Моторын дуу
  • 1974 он Тамирын охин, Хөдөөгийн баясгалан
  • 1975 он Сүхболдын яриа    
  • 1976 он Хүний төлөө, Шинэ хотын гэрэл  
  • 1978 он Газрын үнэр, Их замын эхэнд/2 анги/
  • 1981 он Говь хянганд тулалдсан нь Мосфильм/ /2анги/
  • 1984 он Зарлаагүй дайны оршил
  • 1985 он Бид мартахгүй     
  • 1987 он Мандах нарны туяа/2 анги/  
  • 1989 он Алтан шонхор/2 анги/    
  • 1990 он Хүн чулууны нулимс, Сүүн цагаан өргөө
  • 1991 он Эцгийн голомт
  • 1993 он Ач тус, атаа хорсол /хамтарсан/  

 Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1990 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол