Очирын Энхтөр

Очирын Энхтөр (1953 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын дипломат, Элчин сайд.

1971 онд Нийслэлийн 1-р дунд сургууль төгссөн.

1978 онд Чехословак улсын Карлын их сургуулийг Чех хэл, утга зохиол, нийгэм судлаач мэргэжлээр төгссөн.

1978-1981 онд БНМАУ-ын Гадаад Явдлын Яаманд референт.

1981-1988 онд БНМАУ-аас Чехословакт суух ЭСЯ-нд атташе.

1988-1989 онд ГЯЯ-ны Хоёрдугаар хэлтэст 3-р нарийн бичгийн дарга.

1989-1991 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академид сурч төгссөн.

1991-1995 онд Монгол Улсын ГХЯ-ны Тамгын газарт 1-р нарийн бичгийн дарга.

1995-1999 онд Монгол улсаад ОХУ-д суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажилласан байна.

1999-2004 онд ГХЯ-ны Улс төрийн газрын дэд захирал, Хөрш орнуудын газрын дэд захирал, захирлаар тус тус ажиллаж байжээ.

2006-2009 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайдаар томилогдон ажилласан.

2009-2012 онд ГХЯ-ны Хөрш онуудын газрын дэд захирал.

2012-2015 онд Бээжин дахь ЭСЯ-нд Консулын хэлтсийн даргааар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.