Пап Иоанна

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гудамжинд хүүхдээ төрүүлж буй хамба лам Иоанна. Жованни Боккаччиогийн бүтээл. Британийн Музей. 1353 оны орчим.

Хамба лам Иоанна (лат. Ioanna Papissa) нь Дундад зууны үед цөөн хэдэн жил засагласан гэгддэг, домгийн Ромын Пап эмэгтэй юм.

Домог[засварлах]

Папын малгай өмссөн хамба лам Иоаннагийн зураг. 1560-д оны орчим.

Үнэхээр ч хамба лам Иоанна гэгч байсан эсэх нь эргэлзээтэй байдаг ч энэ нэрийг зүгээр ингээд дурьдахгүй өнгөрөх нь шудрага бус болох бөгөөд ийм эмэгтэй алдартай болсон нь өөрөө их содон зүйл юм. Нэгэнт ийм түүх дэгдэж тэгээд хэдэн зуун жилийн турш бодитойгоор оршиж ирсэн юм хойно “хэн нэгэн хүнд хэрэгтэй байсан байх”, тэгэхээр ард түмнүүдийн оюуны сурагч байх зөвшөөрлийг түүх олгосон байх нь гарцаагүй билээ.

Хамба ламын албан ёсны намтрыг бичигчид эмэгтэй хамба лам байсныг эрс эсэргүүцдэг ба эмэгтэй хүн хамба ламын титмийг булаан авсныг зөвшөөрөх нь өөрөө их содон зүйл байхсан биз. Католик сүмийн хувьд байж барамгүй шившиг!

Анх удаа энэ үйл явдлын талаар 1276 онд ярьж эхэлсэн байна. Тэгээд ч их сонин зүйлээр шалтаглан гарч ирсэн юм. 5-р Адрианыг нас барснаар шинэ хамба лам XXI Иоанн гэдэг нэртэй гэгч ирсэн бөгөөд дарааллын дагуу бол XX байх ёстой байв. “Алга болсон” гэгдэх хамба ламыг сонгогдмогц л тэр даруйдаа огцорсон гэнэ. Зарим Таамгийн дагуу бол эмэгтэй хүн байсан учир мартахыг хүссэн бололтой. Юутай ч XXI Иоанн тооллыг зөв голдиролд нь оруулж дутуу байгаа дугаарыг нөхөх шаардлагатай гэдгийг онцолжээ.

Эмэгтэй хамба ламын талаарх түүх маш түргэн тархаж эхэлсэн байна. Биднийг хүртэл түүний намтар түүхийн хэсэг үлдэн өвлөгдсөн юм. Жинхэнэ нэр нь Агнесса, аав нь шашин дэлгэрүүлэгч бөгөөд тэрээр Германы зэрлэг омгуудыг загалмайн шашинд оруулах гэж ирсэн хүмүүсийн нэг нь байжээ. Мөнөөх эр Майнцад охинтой болсон бөгөөд тэр охин нь Европын хамгийн нэр хүнд бүхий суудлыг эзлэх тавилантай төрсөн бололтой. Агнессагийн ээж удалгүй нас барсан бөгөөд охин аавынхаа хамт байнга аялж шашны нарийн ширийн зүйл бүхнийг сайн сурсан байна.

Шашин дэлгэрүүлэгчийн ажил тийм ч тайван биш ба германы зэрлэг омгууд загалмайн шашныг шийдвэртэй эсэргүүцдэг байв. Нэгэн удаа аавынх нь толгойг чулуугаар цохин хагалж, гарыг нь хугалсан байх юм. Чадваргүй болсон аавдаа туслахаар найман настай охин нь иржээ. Тэрээр гайхамшигтай ой санамжтай байсан ба жүжигчний авъяасыг ч хангалттай эзэмшсэн бололтой. Бяцхан охин буудлын ширээн дээр гарч хурал ном хурдаг байсан гэнэ. Түүний яриа өрнүүлэх чадвар хүүхдийн гэнэн зан зэрэг нь сонсож байсан хүмүүст маш их өндөр сэтгэгдэл төрүүлдэг байсан юм. Гайхамшигтай хүүхэд амархан нэр алдартай болсон байна. Тэр үедээ Агнесса эрэгтэй хүүхдийн дүрд тоглож эхэлсэн байх. Эрэгтэй хүний хувцас өмсөж сурсан хүнд л тухайн үедээ хувцсаа сольж өмсөх тухай санаа орж ирнэ биз дээ.

Тун удалгүй энэ санаа нь Агнессагийн хувьд цорын ганц авралт зам нь болон хувирсан гэнэ. Охиныг арван дөрвөн настай болоход аав нь нас барсан бөгөөд төрөлх хотод нь оршуулахыг хүсчээ. Нилээд урт замыг өнгрүүлэх ёстой байсан бөгөөд хэндээ найдах билээ. Тэр үедээ л эр хүний хувцас өмсч тийм дүрд хувирч явсан байна. Үнэхээр ч орь ганцаараа үлдсэн, хоолондоо хүрэх ямар ч боломжгүй Агнессагийн хувь тавилан үнэхээр хөөрхийлөлтэй билээ. Европоор хэрэн тэнэхдээ тэрээр сүмд Иоанна Ланглуа гэдэг нэрийн дор орж чадсан юм. Энэ сангаас зохиосон нэрийг Агнесс үүрд хадгалан үлдсэн байна.

Шинэ ламхай залуу ихэд ажилсаг, боловсролтой хүн байв. Агнесса лам нарын дотроос өөрийн мэдлэг ба ухаанаар эрс ялгарч эхэлсэн гэдэг. Гэтэл бүсгүй дөнгөж арван зургаан нас хүрсэн бөгөөд хүн л юм чинь залуу лам руу харцаа унагажээ. Тэгэх тусмаа ийм олон эрчүүдийн дунд байгаа бүсгүйд хэцүү байсан биз. Яг ийм тохиолдолд Агнесса цэвэр эмэгтэй хүний уран мэхийг ашигласан бололтой. Тэрээр залуу эрд өөрийн амьдралаа бодитойгоор, үнэнээр нь ярьж өгчээ. Тэгээд өөрийн хамаг л сайхныг өгч түүний үнэнч найз бүсгүй нь болон хувирчээ. Лам ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Тун удалгүй бусад лам нар тэр хоёрыг хоол, зугаалга, сүмд үргэлж хамт байхыг хардаг болсон юм. Хоёр залуугийн ийм үерхэл ихэд анхаарал татаж эхэлсэн бөгөөд хэний ч толгойд Иоанна Ланглуа нь эмэгтэй хүн гэх бодол ирж байсангүй. Тэр хоёрын араас мөрдөлт явуулсан бөгөөд холбоотой болох нь тогтоогдмогц мэдээж хэрэг галд шатаж үхэх аюултай тулгарсан хэрэг. Гэсэн ч зугтааж амжсан юм.

Аялалын шинэ үе Агнессад алдар нэр, шинэ мэдлэг авчирсан байна. Хэдийгээр дэргэд нь нууц амраг байгаа ч Агнесса эрэгтэй хүний хувцаснаас татгалзаж чадаагүй бөгөөд зөвхөн ийм байдалтай л ямар нэгэн амжилтанд хүрч чадна гэдгээ ухаарч ойлгосон юм. Францад Агнесса олон нийтийн өмнө явагдах шашний номлолоор явуулдаг сэтгэлцээнд оролцож “дээдсийн” гүн, лам, эрдэмтдийн таашаалыг хүртэж байв. Шаардлагатай холбоог тэрээр тогтоож чадлаа. Хайртай хүн нь өвчний улмаас нас баржээ, харин Агнесса Афин хотноо гүн ухааны сургуулийг амжилттай дүүргэсэн бөгөөд загалмайн шашны гол хот болох Ромыг байлдан дагуулах ажилдаа орсон байна.

“Мөнхийн хот” гэгддэг Ром Агнесса хамба ламын дэргэдэх хүмүүстэй холбоо тогтоосон нь түүний гайхамшигтай ухааных гэнэ. Ихэнх тохиолдолт шашны дээдсүүд тийм ч сүрхий боловсролтой байгаагүй юм. Тиймээс ч Агнесс ромын хамба лам нарын албанд нилээд хүндтэй суудлыг эзэлж авсан байна. Орчин үеийн хэллэгээр бол хамба ламын нарын бичгийн даргын алба хашиж байна гэсэн үг юм. Хамбын ажил хэрэг, санхүү, гадаадынхантай тогтоох харилцаа, өргөдөл хүлээн авах нэг үгээр хэлбэл түүний нарын бичиг байжээ. Шинэ ажил хэргээ хөтлөхөд эмэгтэй хүний төрөлхийн зан чанар мөн өөртөө баттай суулгаж чадсан эр хүний чанар нилээд тустай байсан нь ойлгомжтой. IV Лев нэг бус удаа Иоаннын ажлыг өндрөөр үнэлсэн байна.

Мэдээж хэрэг хоол идэх дуршил хоолны үеэр бий болдог. Хамгийн дээд суудал суух ямар нэгэн саадыг Агнесс олж харахгүй болж эхэлжээ. Кардиналын алба, сайн ажил, бүх Ромын хүндэтгэл, оюун ухаан түүнийг хамба ламын суудал руу заагаад байх шиг. IV Лев нам барахын өмнө цорын ганц залгамжлагчаар Иоанна Ланглуаг сонгосон байна. Лам нарын чуулган ч түүний төлөө санаа өгчээ.

Ихэд айн байж бичсэн судар бичиг VIII Иоанныг сонгохын өмнө содон зүйл болж байсныг тэмдэглэн үлдсэн байна. Италид дэгдсэн хөдлөлт олон хот суурин газрыг юу ч үгүй нураасан. Францад царцааны довтолгоон болж хамаг ургацыг нь идсэн ба өмнөдийн салхинд туугдан далай руу шахагдаж тэнд үхсэн амьтадын үнэр нь өвчин гарах боломжийг нээсэн, ариун Винченцогийн цогцсыг хулгайлан тараан зарах гэж нэгэн лам оролдсон бөгөөд шөнө дөлөөр сүмд гэнэт гарч ирэн хуучин газарт нь оршуулахыг гуйсан зэргийг дурьджээ.

Иоанна хамба лам засгийн эрх барих тэр үед хэдийгээр богинохон байсан ч ихэд сайхан бөгөөд амжилт дүүрэн байсан юм. Тэрээр их зөөлөн ухаалаг захирагч бөгөөд харгислал үйлдэггүй байжээ. Шинэ хамба ламын зарлиг юуны өмнө завхарчихсан лам нарын эсрэг чиглэгдэж ихээхэн шударга, оюунлаг байсан гэдэг. Германы I Лотар хааныг хүртэл тэрээр ятгаж байгаад лам болгож дөнгөсөн ба иймэрхүү замаар хаанчлалынхан үеийн нүгэлээ наминчлах ёстой байв.

Магадгүй ийм хууран мэхлэлт нь нээлдэхгүй байсан биз, гэхдээ хачирхалтай нь сонин үйл явдал болсон юм. Хамба лам бүсгүй маань жирэмсэлжээ. Үүнд итгэхэд тун хэцүү. Яах гэж ийм өндөр алба тушаалд очсон хүн гэнэт хоёрдмол амьдралаар амьдарч ирдэг байна? Агнесса латераны ордны ламхайтай холбоо тогтоосон гэдэг таамаг байдаг юм билээ. Учир нь тэр залуу лам яаж ийгээд хамба лам VIII Иоанны нууцыг илрүүлсэн ба дуугүй байлгахын тулд ийм алхам сонгосон бололтой.

Нэг удаа залуу хүнийг эмчилж өгөөч хэмээн гуйсаар авчирсан гэдэг. Тэгээд хамаг үйлдлийг гүйцэтгэсний дараа Агнесса түүний хөлд хөөс нь цахран хэвтэх хүнд хандан дотор нь шүглэсэн чөтгөр хэзээ гарч явахыг асуухад хариуд нь: “Чи бүх хүний эцэг болсон хүн тэгээд лам болон ард түмэнд хамба лам эмэгтэйгээс гарсан хүүхдээ харуулах юм бол” хэмээн сонсчээ.

Мэдээж хэрэг лам нарын өргөн өмсгөл нь Агнессагийн өөрчлөгдсөн биений хэлбэрийг нууж чадаж байсан ч төрөх үед Агнесса хол нуугдах ёстой болно. Түүнд нууц амраг нь тус болсон юм. Тэрээр хамба лам өвдсөнг зарлаад төрөх бяцхан хүүхдийг асрах болно гэж амлажээ. Гэтэл тохиолдол өөрөө шийдвэрлэсэн юм. ес дэхь сарын жирэмсэлтийн үеэр тэрээр хүмүүсийн өмнө харагдах боломжгүй байсан юм. Харин Ромд өвчин дэгдсэн байна. Ард түмэн бурханг тайтгаруулах үүднээс лам нарын чуулган зохион байгуулахыг шаардаж ирмэн гэнэ. Хөөрхий Агнесса юу хийхээ мэдэхгүй айн чичирч байв.тэрээр аль болох боломжтой хугацаагаар чуулганыг хойшлуулах гэж оролдоходо тун удахгүй төрөх болов уу гэж найдаж бажээ. Гэтэл ромчууд уур хилэн аргагүй байдалд бүсгүйг оруулсан байна.

857 оны арван нэгдүгээр сарын 20-нд өглөөнөс авахуулаад их сайхан цаг агаар тогтсон бөгөөд бүх оршин суугчид гудамжинд гарч чуулганд оролцох гэж байжээ. Бүх лам нар алхаж эхэлмэгц ард түмэн хамба лам арайлхийж хөлөө зөөн явж байгааг харсан юм. Тэрээр юу болоод байгааг сайн ойлгохгүй алхаж байв. Төрөлтийн өвчин эхэлсэн бөгөөд тэрээр шүдээ зуун алхасан юм. Тэрээр өвчин туссан мэт чичирнэ. Гэтэл энэүед аянга зохих балж, тэнгэрт хар үүл хуран цугларсан бөгөөд хүчтэй цахилгаан цохилсон. Чанга хөгжмийн чимээгээр алхалах лам нарын цуваа ихэд зэвүү хүргэм харагдана. Гэнэт хүчтэй салхи гарч аймшигтай нүргэлэх чимээ сонсогджээ. Үйл ажилгаанд оролцож байсан лам нар айсандаа хамаг эд зүйлээ хаян зугатав. Хүмүүсийг уурлах, хараах, гинших чимээ гарна. Харин цугларсан хүмүүс хамба ламыг тойрсон байна. Гайхсан айсан ромчуудын өмнө аймшигтай зүйл тодорно: VIII Иоани газар дээр хэвтэн үхлийн өмнөх шиг татвагнан чичирнэ, харин дэргэд нь цус нөжиндөө хутгалдсан хүүхдийн цогцос хэвтэж байлаа.

Хамба лам эмэгтэйг нас барсан тэр газарт удаан жилийн турш Агнессанд зориулан босгосон бяцхан сүм байсан ба түүнийг баярлаж талархсан ромчууд тайван, ухаалаг засаглалын төлөө барьж байгуулжээ. Гэтэл лам нар эмэгтэй хүний тухай бүхий л дурсамжийг устгаж үгүй хийхийг эрмэлжэж ирсэн бөгөөд цагын аясаар сүмийг нурааж, харин шарил дээр нь тавьсан чулуу алга болжээ.

Алдарт эмэгтэйн гунигтай түүх А.С.Пушкины анхаарлыг ихэд татсан байна. 1834-1835 онд бичигдсэн ноорогт “Иоанна хамба лам” гэдэг зохиолын төлөвлөгөө олдсон байдаг. Гагцхүү ямар төрөл хэлбэрт алдар яруу найрагч маань тэр бүсгүйн талаар бичих гэж байсан нь тодорхойгүй үлдсэн юм. Зөвхөн бага зэрэг ноорог л Пушкины бодлыг илчлэх мэт үлджээ. Бурханыг хүн хэрхэн басч болдог, оюун мэдлэгийн чадал хир их болохыг тэгээд үүнээс үүдэлтэй үр төл нь болох бодол санаа үйлдлийн эрх чөлөө ямар аугаа суут болохыг харуулах гэж оролдсон бололтой. Хамба лам бүсгүйн нэрийг үхснийх нь ч дараа домогт зүйл дагалдан ирсэн байна. Тэгээд ч ямар сонин гээч ийм сонин адал явдал нэг ч удаа дэлхийн соёл, утга зохиолд тусгалаа олоогүй юм. Нүгэлт хүмүүс, шашныг эсэргүүцэгчид түүхэнд олон хүнийг алсан алуурчид, дээрэмчдийн тухай үлдсэн байтал Иоанна хамба лам бүсгүйн тухай бодол нэг ч хүнийг догдлуулаагүй нь энэ хэрэг дээр нууцлаг хориг байдагтай холбоотой болов уу гэж бодоход хүргэж байгаа юм.