Персийн эзэнт гүрэн
Персийн эзэнт гүрэн - Месопотами, Ассир, Вавилон зэрэг томоохон улсуудын нутаг дэвсгэрийн зах хязгаарт Медес, Перс гээд зарим нэг жижиг улс, овог аймгууд оршдог байлаа. Персүүдийн нөлөөнд автсан грек түүхчид Медесүүд өөрийн хөрш Месопотамичуудтай адил болохын тулд хэрхэн сүр жавхлантай гүрэн болж хөгжсөнийг дүрслэн үзүүлсэн байдаг. Персийн хаантай ойр байсан нэгэн хүн Сирус хаан Медесийг цэцэглүүлэн мандуулсан мэт өгүүлсэн нь бий. Харин археологийн баримт өөр зүйл өгүүлж байна. Вавилоноос олдсон орчин үеийн баримтуудаас харахад Сирус МЭӨ 6 зууны дунд үед нутаг орны төв рүү нүүхээсээ өмнө Месопотами хавийн газрийг байлдан дагуулжээ. Анхных нь өнөөгийн Туркийн баруун зүгт байсан Лидийн хаант-улс байв. Энэ байлдан дагуулалт түүнд Грекийг дотроос нь харах боломжийг өгсөн юм. Үүний дараа Вавилоны хаан Набонидус Сируст буун өгч нийслэлээ тавьж өгөв. Вавилон болон Газар дундын тэнгис хавийн орны дэлгэрэнгүй түүх бичлэгт Сирусын хүү Камбайсис МЭӨ 524 онд Египетийг хэрхэн байлдан дагуулсан тухай өгүүлсэн байдаг. Сирусын төв Азийн зүүн хэсгийг байлдан дагуулж ихээхэн нутгийг эзэмшсэн тухай баримт бага үлджээ. Камбайсис Египетийг өөртөө нэгтгэсэнтэй зэрэгцээд ираны өндөрлөг газраас гаралтай язгууртан персүүд удирдлагадаа маш хүчтэй шахалт үзүүл нэг үеийн дотор дэлхийн хэмжээний Эзэнт гүрнийг байгуулав. Камбайсисыг нас барсны дараа түүний дүү Бардия эзэн хаан болжээ. Гэхдээ дараагийн жилүүдэд 1 Дари нөлөө бүхий болж ирсэн юм. Дариг Биситун ууланд бицжээс хийж үлдээсэн гэдэг бөгөөд тэрээр Бардияг хоосон хэр зээлдэгч хэмээн суудлаас нь зайлуулсан билээ. Энэ бүх донсолгоонт байдлын дараа Дари хаан өөрийн захиран буй Эзэнт гүрний талаар их л эв зохицолт дүрийг бүтээх гэж хичээсэн байдаг. Гол хотууд болох Мерцепөлис, Сусагийн архитектүрт эзэнт гүрний бүх иргэд ихэд амарлингуй байдалтай дүрслэджээ. Сусагийн үндсийг тавих үеийн баримтаас үзэхэд Дари барилгын материалуудыг өөрийн эзэмшлийн хамгийн алс хязгар нутаг болох Энэтхэгээс авчирч, али болох төгс сүрлэг бариулдаг байжээ.
Хаан ширээний залгамжлал
[засварлах | кодоор засварлах]Дари, түүний хүү Ксеркис болон бусад залгамжлагчдын дүрийг ордны ханан дээр сийлбэрлэсэн байдаг бөгөөд гэр бүлийн угсаа залгамжлалыг нь онцлон тэдгээр дүрийг өөрчлөлгүй явж иржээ. Энд дүрслэгдсэн ордны өмсгөлтэй угсаа залгамжлагч яг л хааныг санагдуулам харагддаг.
Грекчүүдтэй тулгарсан
[засварлах | кодоор засварлах]Дари болон түүнийг залгамжлагчид өөрсдийн удирдлагын үр дүнтэй, эв зохицолт шинжийг онцлон тэмдэглэж байв. Персийн эзэнт улсын хил хысзгаарын дагуу тарсан жижиг хотууд дахь грекүүд Персийн хаадын тухай бичихдээ зөрчил мөргөлдөөнийг онцлодоггуй байжээ. Үнэндээ Грекүүд хөрш их гүрэнтэйгээ нэлээд ээдрээт харилцаатай байсан юм. МЭӨ 490 онд Иониан дахь Персүүдээс хараат байсан грек хотууд бослого гаргахад Грекийн их газраас Афин болон Эритричүүд тусламж илгээлээ. Персийн удирдагчид үүнийг аядуухан байсан хүмүүсийн эсэргүүцэл хэмээн үзэж МЭӨ 490 онд залхаан цээрлүүлэх аян явуулжээ. Мөн МЭӨ 480 онд Даригийн хүү Ксеркиц өөр нэг аян дайныг удирдан явуулжээ. Хэдийгээр зарим хот тэр дороо персүүдэд бууж өгсөн ч гэсэн зарим нь эрэлхгээр эсэргүүцэн тэмцсээр байв. Энэхүү эсэргүүцэл тэмцлийг Грекүүдийн тусгаар тогтнолын ухамсар бүрэлдэж байсан эргэлтийн үе гэж үздэг.
Дэлхийн Эзэнт гүрэн
[засварлах | кодоор засварлах]Хэдийгээр Грекээс хөөгдсөн ч Персүүд Газрын дундад тэнгис хавьцаа улс төр, соёлын нөлөөгөө хадгалсаар байв. МЭӨ 334 онд Аугаа Александрын дайн эхэлтэл Персүүдийн хаанчлалд ямар нэг аюул заналхийлэл тулгараагүй юм. Персийн хаан ширээнд хүндэтгэл үзүүлдэг хүмүүс умардын хээр талд байдаг скифчүүдээс эхлээөд өмнөдөд орших доод Египетийн хил хязгаарын цайз хэрэм хүртэл тархан суурьшсан байлаа. Персийн соёлын цар Вавилоны түүхт, суурьшсан хотуудаас эхлээд иргэд нь Персийн армид алба хаадаг, Персийн орднуудын архитектурын хийц, гоёмсог барилгуудыг дууриалган хийдэг байсан хаант улсуудыг хүртэл хамарч байжээ. Хоёр хотын хооронд явах юмуу зарим төвлөрсөн газарт хүрэхийн тулд гурван долоо хоногийн аялал хийх шаардлага гарна. Албан ёсны аяллын замд хэд хэдэн өртөө байрлах бөгөөд аяллын аюлгүй байдлыг сайтар хангадаг байжээ. Маш шуурхай ажилладаг хариалцаа холбооны сүлжээ тогтлоо. Захирамж тушаал, захиа мэдээ, элдэв хангамж албаны хүмүүсийг энэ сүлжээгээр дамжуулан нэвтрүүлнэ. Цэрэг дайчдыг тухайн орон нутгийн хэрэгцээнд тохируулан дайчилна. Эзэнт гүрний захирагчид болох перцүүд өөр хоорондоо том хотуудын хөшөө дурсгал дээр бичиг нь үлдсэн, хязгаарлагдмал хөрээнд тахсан өөрсдийн хилээр (хуучин Перс хэл) ярина. Албан ёсны харилцаа арамайк буюу Ассирчуудын захиргаанаас уламжлагдан ирсэн лингуа франко (нийтийн хэл) дээр явагдана. Гэхдээ одоо энэ хэлээс маш бага зүйл пергамент цаас болон папирус дээр хадгалагдан үлджээ. Египетээс олдосн захиа, Төрийн ажлыг орон нутгийн түшмэд хааны өмнө шууд хариуцлага хүлээдэг Персийн засаг захиргаанаас томилогдсон <сатрапчуудын> удирдлага дор нягт нямбай гүйцэтгэдэг байжээ. Ийм харилцаа холбооны систем нь өргөн уудам нутагт үзэл санаа, бараа таваар, хүмүүсийн харилцан нэвтрэлцэл урьд хожид үзэгдээгүй амжилттай явагдахад хүргэсэн.