Порше 911
Порше | |
---|---|
Порше 911 Каррера S (Тип 991) | |
911 | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1963 оноос хойш |
Ангилал: | Спорт автомашин |
Их биеийн хэлбэр: | Купье, Кабриолет, Тарга дээвэр |
Хөдөлгүүр: | Боксер мотор: 2.0-4.0 литр (81-456 кВт) |
Урт: | 4163-4450 мм |
Өргөн: | 1610-1852 мм |
Өндөр: | 1300-1320 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2211-2350 мм |
Хоосон жин: | 1080-1695 кг |
Өмнөх загвар: | Порше 356 |
Дараах загвар: | байхгүй |
Порше 911 (герм. Porsche 911, мөн "Neunelfer" - ес арван нэг, эсвэл "Elfer" - арван нэг) нь германы автомашин үйлдвэрлэгч Порше компанийн хамгийн алдартай спорт загварын автомашин ба спорт загварын тэрэг гэх нэршилийг үндсэндээ төлөөлдөг автомашины марк юм. Одоогийн үйлдвэрлэж буй загвар нь 991.
Анхны 911 загвар нь 1963 оны есдүгээр сарын 12-нд Майны Франкфуртын автомашины үзэсгэлэн худалдаан дээр Порше 356 загварын залгамж үе болгон Порше 901 гэсэн нэртэйгээр гаргав. Гэтэл Пежо гурван оронтой дундаа тэгтэй тоонуудыг өөрийн марк болгон хамгаалсан байсан учраас 1964 онд Порше 911 гэсэн нэртэйгээр худалдаанд гаргажээ.[1][2]
Энэ тэрэг нь 2+2-суудалтай буюу хоёр суудал дээр нэмэгдэн хоёр ослын (нөөц) суудалтай.[3] Хөдөлгүүрийн хувьд 6 цилиндр бүхий боксер мотортой бөгөөд байрлал нь ардаа юм. Ардаа байрлал бүхий мотор нь түүний сонгодог хийц ба үүнийг Поршегийн эртний хийцүүдээс хөгжүүлж ирсэн ба үүний жишээнд Фолксваген Кэфер болон Порше 356 орно. Порше 911 нь голчлон ардаа хөтлөх тэнхлэгтэй (Каррера) хийгдэх ба 1989 оноос хойш нэмж бүх дугуйг хөтлөх тэнхлэгтэй (Каррера 4) хийн санал болгож байна. 1974 оноос хойш гарсан шилдэг загвар нь турбо мотороор тоноглогдсон 911 турбо юм. Үүнээс гадна 1995 оноос хойш Порше 911 GT2 гэх загварын жинг тохируулан чадлыг өсгөсөн турбо 911 хувилбарыг бас гарган цөөн тоотой худалдаанд гаргав.
Их биеийн хэлбэр нь купье, кабриолет болон тарга гэсэн гурван хэлбэртэйгээр үйлдвэрлэгддэг. 1983-аас 1993 он хүртэл мөн 2010 оноос хойш спеедстер гэх нэршил бүхий родстер хувилбартай адил загварыг цөөн тоотойгоор бас үйлдвэрлэв.
Порше 911 болон түүний суурин дээр үйлдвэрлэгдсэн Порше 934 болон 935 загварууд нь спорт загварын автомашины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон германы авто спортын аварга шалгаруулах тэмцээнүүдэд өнгөрсөн үед нэлээд амжилттай оролцож байлаа. Өнөөдөр 911 уралдааны загварын суурь дээр явагдах Каррера-Кап маркийн цомын тэмцээнд л ерөнхийдөө оролцож байна.
-
Порше 911 (анхны загвар), тухайн үедээ моод болж байсан будагтай 1960-аад он
-
Порше 911 Каррера 4S, ар талын харагдац
-
Порше 911 Каррера S
-
Порше 911 Каррера S, дотоод дизайн
-
Порше 911 тарга
-
Порше 911 уралдааны загвар
-
ар талын харагдац
Үүссэн түүх
[засварлах | кодоор засварлах]1970-иад оны сүүлээр Порше 356-н дараах загварыг хөгжүүлэлтийг эхэлсэн ба 356 нь 50 оноос хойш бараг ямар ч өөрчлөлтгүйгээр үйлвэрлэж ирсэн нь тухайн цаг үеэсээ хоцрогдсон байв. Ялангуяа дөрвөн цилиндрт боксер хөдөлгүүрийг шинээр хөгжүүлэн буюу үйлдвэрлэхэд гарсан өртөгөө ч дарж дийлэхгүй байв. Учир нь түүний хоёр литр эзлэхүүнтэй байсан нь эзлэхүүний хувьд ч тэр, чадлын хувьд ч тэр цааш хөгжүүлэх бололцоогүй байв. Шинэ 901 загварын их биеийн хөгжүүлэлтийн хэлтсийг хариуцсан даргаар Эрвин Коменда ажиллаж байв. Үүнтэй зэрэгцээд Поршегийн ач хүү Фердинанд Александр Порше нэгэн шинэ тэрэгний загварыг хөгжүүлсэн ба энэ нь зэнхлэг хоорондын зай 2,20 метрээ илүүгүй, хөдөлгүүр болон хөтлөх тэнхлэг ардаа байх өгөгдлийн дагуу байх ёстой байжээ. Хоёр дизайнерийн ажлаас эцэст нь Фердинанд Александрын хийцийг сонгосон бөгөөд учир нь түүний загвар нь Поршегийн ерөнхий дизайныг өөртөө шингээсэн буюу шууд танигдах юм хэмээн сонгосон байна. Шинэ загвар нь 15 сантиметр урт, ойролцоогоор 6 сантиметр нарийхан боловч цонхны хэмжээ нь хамаагүй том, цүнхний агуулах томорсон байна.
Загварын хөгжүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Порше 911 нь үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойших 50 жилийн хугацаанд тасралтгүй шинэчлэгдэн хөгжсөөр ирсэн.
Порше 911 "Урмоделл" буюу "анхны загвар" (1963-1973)
[засварлах | кодоор засварлах]Гадаад линк
[засварлах | кодоор засварлах]- 50 жил Порше 911
- Порше ХК - одоогийн 911 загварууд
- Porscheplatz (Поршегийн албан ёсны блог )
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Dr. Ing. h.c. F. Porsche AG: 1964: Porsche 911 – Serienproduktion startet Цахим хуудас: www.porsche.com/germany/ 2012-05-02
- ↑ Achim Kubiak: Faszination 911, S. 21
- ↑ Nicky Wright: Porsche – Traumauto made in Germany, S. 83
Он тооллын дараалал Порше , 1948 оноос хойш
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрөл | 1940 он | 1950 он | 1960 он | 1970 он | 1980 он | 1990 он | 2000 он | 2010 он | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | ||||||||||||||||||||||||||||||||
Спорт загвар дунд байрлалтай мотор |
550 | 914 | Боксстер (986) |
Боксстер (987) |
Боксстер (981) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
916 | Каиман (987) |
Каиман (981) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Спорт загвар урдаа байрлалтай мотортой |
924 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
944 | 968 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
924 Турбо 924 Каррера GT (931/937) |
944 Турбо (951) |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
928 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Спорт загвар ардаа байрлалтай мотортой |
356 | 912 | 912 E | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
911, 911 Каррера, 911 Спеедстер | 911 Каррера, 911 Спеедстер (964) |
911 Каррера (993) |
911 Каррера, 911 Тарга (996) |
911 Каррера (997) |
911 Каррера (991) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
911 Турбо (930) |
911 Турбо (964) |
911 Турбо (993) |
911 Турбо (996) |
911 Турбо (997) |
911 Турбо (991) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Супер-спорт загвар | 959 | Каррера GT (980) |
918 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дээд ангилал | Панамера (970) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
SUV | Макан | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Каиенне (9ПА/955) |
Каиенне (92А/958) |