Пролетари

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пролетари (латин хэлний proletarius буюу үр удам үлдээгч хэмээх үгнээс гаралтай) нь хөдөлмөрийн хүчнээс өөр эдийн засгийн үнэ цэнгүй, хөдөлмөрөө үнэлж цалин хөлсөөр ажилладаг нийгмийн анги, эсвэл уг ангид хамаарагдах хүнийг хэлнэ. Марксизмд пролетари ангийг капиталист нийгэмд хөрөнгөтнүүдэд мөлжигдөн дарлагдаж байдаг, үйлдвэрийн эздэд харьяалагддаг үйлдвэрлэлийн нөөцийг ашиглахад хямдаар ажиллахаас өөр аргагүй хөлсний ажилчид гэж үздэг.