Рубикийн шоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рубикийн шоо

Рубикийн шоо буюу Rubik's Cube нь 1974 онд бүтээгдсэн эвлүүлдэг шоон тоглоом.

Үүсэл хөгжил[засварлах]

1944 оны 6 сарын 13-нд Будапешдэд эхэлжээ. Энэ өдөр Эрно Рубик хорвоо дээр мэндэлсэн юм. Түүний эцэг Эстэргом хотод үйлдвэрийн инженер хийдэг байж, харин ээж нь зохиол бичдэг байж. 1967 онд Эрно Будапешдэд техникийн их сургуулиа инженер мэргэжлээр төгсжээ, дараа нь аспирантурт барилгач дизайнер мэргэжлээр сурлагаа үргэлжлүүлжээ. 1971-1975 онуудад архитектор хийж , дараа нь акадэмь руугаа буцаж профессөр цолыг хүртжээ.

1975 Эрно Рубик шооныхоо төслөө хэргэжүүлж эхлэжээ. Тэр энэ ажилтаа нэгээс илүү жилийг зарцуулсан байна. Тэр 3х3х3 шоог хийхээс өмнө 2х2х2 дээр ажиллаж эхэлжээ. Энэ нь ч түүнд туршлага болсон аж. Тэр бүх тал нь эрэгдэг шоог бүтээчихлээ. Дараа нь шоог яаж бүх тал нь ижил байхаар байхаар эвлүүлэх вэ? Гэсэн асуудал гарч ирлээ. Энэ асуудлыг шийдэхээр Эрнод түүний найзууд болон сурагч нар нь тусалжээ.

Өргөн дэлгэрсэн нь. 1980-1982 онууд[засварлах]

1980-аас 1982 онуудад рубикийн шоо маш хурдтай тархах боллоо. Цэргүүд, банкны менежэрүүд, беисболын тоглогчид, номын санчид бүгд л рубикийн шоог өглөөнөөс орой хүртэл оролдож байжээ.

Рубикийн шооны урлаг (Rubix cube art). Хүмүүс өнгө эвлүүлэхийн оронд алдартай зураачидын бүтээлүүдийг эвлүүлэх боломжтой болжээ. Энэ онуудад шоог эвлүүлж сурах хусэлтэй хүмүүс маш их болжээ. Энэ хүмүүсд рубикийн шооны тухай 60 гаруй ном гарсан байна. Бас ОХУ-гийн алдартай сэтгүүл ``Наука и жизнь`` номер болгондоо рубикийн шооны тухай 2-3 хуудас зориулах болжээ.

Хичээлийн цагаар хүүхдүүд шоог ширээн доороо эвлүүлдэг болжээ, үүнийг багш нар мэдчихээд хурааж аван хичээлийн дараа өөрсдөө шоог эргүүлэн оролддог байжээ. Бас сургуулиудад рубикийн шооны эвлүүлгийн нууц тэнцээнүүд их болдог байсан аж. Англи улсын сэтгэл зүйчид уг тоглоомыг шимпанзэд өгч үзжээ. Шимпанзэ сармагчин шоог их сонирхсон байдалтай шинжин үзжээ, дараа нь тэд их уурласан байна. Зарим сармагчин хол гэгч нь шидэж, зарим нь идэхийг хүсэн, зарим нь бүүр эвдэн жижиг хэсгүүдэд хуваасан ажээ. Английн сэтгэл зүйчдийн судалгааны дагуу зарим хүмүүс шоог олон цагаар үр дүнгүй эргүүлсэнээс болж бухимдан шоог эвдэх хүсэл төрдөг байна. Энэ хүмүүсд зориулж үйлдвэрүүд шоог эвдэх зориулалттай жижиг хуванцар алх гаргажээ. Үүнийг худалдан авахад: "шооны жижиг хэсгүүдээр юу урлаж болох вэ?" гэсэн гарчигтай заавар дагалддаг байсан аж.

1998 рубикийн шоо венгерийн үндэсний шагналыг шилдэг тоглоомоор авчээ. Бас АНУ, Их Британь, Франц, Германд шилдэг тоглоомоор шалгарсан байна. 1981 онд шоо Нью-йоркийн орчин үеийн урлагийн музейд (New York Museum of Modern Art) тавигджээ. Энэ онд Англид шоог хунтайж Чарльз болон Диана гүнж нарт танилцуулах ёслол явагдсан байна. Нэг жилийн дараа рубикийн шоо Оксфордын толь бичигт (Oxford English Dictionary) багтжээ.

1982 онд Будапешд хотод рубикийн шооны эвлүүлгийн дэлхийн аварга шалгаруулах тэнцээн явагджээ. Тэнд 19 орны төлөөлөгчид оролцсон байна улс улсын аваргууд. Нэг хүн 3 удаа эвлүүлэх эрхтэй, энэ 3 оролдлогоос хамгийн хурдан нь тооцогдоно. Тэнцээний бүх оролцогчид "политойс" фирмийн бэлгэнд авсан байна. Бүх шоо 25-30 эргэлтээр адилхан холигдсон. Оролцогч бүрт шоог ажиглуулах гэж 15 секунд өгнө. Оролцогч бүр шоог 60 дээшгүй секундэд эвлүүлэх ёстой. Эцэст нь тэнцээний ялагчаар 22.95 секундэд эвлүүлж чадсан Лос Анжелесийн оюутан Минх Тай тодорчээ. Харин нэг оролцогч яарч байгаад хоёр шоо эвдэлсэн байна. Энэ онуудаас хойш шоо түгээмэл байхаа больж эхэлжээ, сая сая шоонууд харанхуй буланд тоосоор даруулан хэвтэхээс өөр аргагүй боллоо.

Эрно Рубик вэнгэрийн алдарт саятан болчихоод зүгээр суугаагүй юм. Тэр рубикийн могой хэмээх шинэ эвлүүлдэг тоглоомыг зохион бүтээжээ. Энэ тоглоомыг бүтээхдээ эртний хятадын танграм тоглоомоос санаа авсан байна. Гэхдээ энэ тоглоом рубикийн шоог гүйцэхэд маш хол байлаа.

Дахин сэргэсэн нь. 1996 он – өнөөдөр.[засварлах]

1996 онд АНУ-д ойролцоогоор 300 мянган шоо зарагдсан бөгөөд энэ тоо өсөж эхэлсэн байна. Бас Англи, Японд 100-гаад мянган шоо зарагдсан аж. Яг терминаторшиг, шоо буцаж ирлээ.

21-р зуунд "Дэлхийн шооны холбоо" (WCA) байгуулагджээ. Энэ холбоо нь албан ёсны дүрмээр тэмцээнүүдийг зохиодог юм. Хүмүүс шооны рекордуудыг ар араас нь эвдсээр л байлаа, тэдний амжилтын зорилго нь 10 секундэд ойртож байлаа. Энгээд 2007 оны 5 сарын 5-нд арваас доош сэкундэд шоог эвлүүлж чадсан анхны хүн тодорлоо: Францаас ирсэн Тибо Жаклино, түүний амжилт 9.86 секүнд. 2008 онд уг рекорд ч эвдэгдлээ бүр 1 ээс илүү удаа гэнэ.