Сайнсүүлийн Баттулга

1946 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, бураагийн байшин гэдэг газар төрсөн. 1965 онд Ховдын багшийн сургууль, 1975 онд УБДС-ийг тус тус төгссөн. Бага ангийн багш, монгол хэл-утга зохиолын багш мэргэжилтэй.[засварлах | кодоор засварлах]

1965-1996 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Манхан, Ховд сум, аймгийн төвийн 10 жилийн сургуулиудад бага ангийн багш, монгол хэл уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч, секцийн ахлагч, сургуулийн захирал,  Булган сумын намын хорооны дарга, Эрдэнэбүрэн сумын засаг дарга зэрэг ажлуудыг 31 жил хийжээ.[засварлах | кодоор засварлах]

1998-2007 онд Банк, Санхүүгийн менежментийн дээд сургууль, 2007 оноос Улаанбаатар Эрдэм их сургуулиудад багшлахын зэрэгцээ 2008 оноос “Өөлд судлалын нийгэмлэг” ТББ-ыг санаачлан байгуулж гүйцэтгэхээр захирлаар нь ажиллаж байсан[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр Өөлд аман аялгууны ойллого, Өөлд ардын аман зохиол, гэсэн судалгааны бүтээлүүдээрээ 2007 онд МУБИС-д хэл шинжлэлийн магистрын , 2018 онд “Өөлдийн аман аялгууны судалгаа” гэсэн нэгэн сэдэвт иж бүрэн судалгааны томоохон бүтээлээрээ Хэл шинжлэлийн докторын зэрэг тус тус хамгаалсан ба 2011 онд дэд профессор 2018 онд Профессор цол хүртжээ.[засварлах | кодоор засварлах]

2009 оноос эхлэн “Өөлдийн түүх соёлыэ цуврал”-аар 12 боть ном бичиж, эмхэтгэн редокторлож хэвлүүлэн нийтийн хүртээл болгосны дээр сурах бичиг, гарын авлага 2, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл 10-ыг бичиж хэвлүүлэн, ОУ-ын болон Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний  хуралд 11 илтгэл хэлэлцүүлсэн ба төвийн сонинд аян замын тэмдэглэл 4-ийг нийтлүүлэн, телевиз, радиогийн ярилцлага, нэвтрүүлэгт 9 удаа оролцсон ажээ.[засварлах | кодоор засварлах]

Түүний хөдөлмөрийн амжилт, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн 1983 онд АБТА цол тэмдэг болон Ардын хувьсгалын 60, 70, 80, 90, жилийн ойн медалиуд, 2014 онд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байна.[засварлах | кодоор засварлах]