Санчирын туйлын шуурга

Санчирийн зургаан талт шуурга
Хиймэл өнгө оруулж шуургыг ажиглах

Санчир гаригийн хойд туйлыг бүрхэж зургаан талт дүрстэй аврага шуурган үүл бүрхдэг. Үүний зөвхөн нэг талынх нь урт 13800км буюу дэлхийн диаметрээс урт юм. Энэ шуурга 10 цаг 39 минут 24 секундэд нэг эргэдэг. Энэ зургаан талт нь атмосферийнхээ бусад үүл шиг уртрагийнхаа дагуу шилждэггүй. Санчирын өмнөд туйлд иймэрхүү зургаан талт шуурга байдаггүй, харин энгийн шуурга ажиглагддаг. Энэ зургаан талт шуургыг анх Вояжер хөлөг 1981-82 онд илрүүлжээ, харин 2006 оноос хойш Кассини хөлгөөр ажиглаж байна.