Сием Реап

(Сиемреаб-с чиглүүлэгдэв)
Сием Реап хот
Сием Реап is located in Cambodia
Сием Реап
Сием Реап
Газар нутаг 293 км²
Хүн ам (2008) 174,265 хүн

Сием Реап (кхмер хэлээр: សៀមរាប siem reab [сием реаб]; англи-орос бичгийн галигаас: Сием Реап) — Камбож улсын Сием Реап аймгийн төв, 174 мянган хүнтэй (улсынхаа гуравдугаар их) хот.[1] Анкорыг үзэхээр зорьсон аялагч жуулчид Сием Реап хотоор дайрдаг.

Сием Реап бол 19-р зуунд Францын анхны судлаач Ангкорыг дахин нээсэн үед тосгон байсан юм. 1907 онд хот Францын харьяанд орсноор Сием Реап аялал жуулчлалын ачаар хөгжиж эхэлсэн. Grand Hotel d'Angkor зочид буудал 1929 онд нээгдсэн; Ангкорын сүмүүд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх газруудын нэг хэвээр байна.

Тээвэр[засварлах | кодоор засварлах]

Сием Реап олон улсын нисэх онгоцны буудал (IATA: REP) нь хотоос 7 км зайтай. Нисэх онгоцны буудал нь Пномпень, Сингапур, Бангкок, Куала Лумпур, Вьентьян, Луанг Прабанг, Ханой, Хо Ши Мин хот, Да Нанг, Хонг Конг, Гуанжоу, Сөүл, Бусан, Кунмин, Каошюн, Тайбэй зэрэг хотуудаас шууд нислэг хүлээн авдаг.

2023 оны 3-р сард хотоос 60 км зайд орших Сием Реап-Ангкор олон улсын шинэ нисэх онгоцны буудлын (IATA: SAI) барилгын ажил дуусаж, 2023 оны 10-р сарын 16-нд нээгдсэн.

Сием Реап нь Тайландын хил болон нийслэл Пномпеньтэй (314 км) 6-р үндэсний автозамаар холбогддог.

Пномпениэс Сием Реап хүртэл, Сием Реапаас Пномпень хүртэл өдөр бүр хурдны завь явдаг. Тасалбарын үнэ 35 доллар байдаг.

Викимедиа дуу дүрсний сан: Сием Реап хот

Зүүлт[засварлах | кодоор засварлах]

  1. ""2008 Census"". Archived from the original on 2013-01-11. Retrieved 2013-01-11.