Jump to content

Су-27

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Су-27
Үүрэг/төрөл Агаарт ноёлогч байлдааны онгоц
Гарал Зөвлөлт Холбоот Улс / Орос
Үйлдвэрлэгч Сухой
Анхны нислэг 1977 оны 5 сарын 20
Танилцуулагдсан 1984 оны 12 сар
Статус Ашиглагдаж буй
Гол хэрэглэгчид Оросын Нисэх Хүчин
Хятадын Нисэх Хүчин
Украйны Нисэх Хүчин
Үйлдвэрлэгдсэн 1984–одоо
Үйлдвэрлэсэн тоо 680
Нэгжийн өртөг US$30 сая
Хувилбарууд Су-30
Су-33
Су-34
Су-35
Су-37
Шэньян Ж-11

Су-27 (Орос: Сухой Су-27, НАТО код: "Flanker" [Фланкэ] буюу "жигүүр") нь Зөвлөлт Холбоот Улсын Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай 4-р үеийн тийрэлтэт олон талын зориулалттай, амдан-сөнөөгч онгоц. Су-27 нь хүнд ангилалын, нарийн авиониктой бөгөөд маневр, аеро-динамик үзүүлэлт маш сайтай онгоц юм.

Су-27 загварын онгоц дээр тулгуурлан бусад өөр зориулалттай олон онгоц зохион бүтээсэн. Тэдгээрээс заримыг нь дурдвал Су-27УБ (байлдаан, сургуулилтын хосолсон зориулалттай), Су-33 (нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцоос хөөрч буух зориулалттай), Су-30 (голдуу экспортын зориулалтаар тухайн орны шаардлага, нөхцөлд зориулж тусгайлан өөрчилсөн 2 нисгэгчийн суудалтай онгоц. Жишээлбэл, Энэтхэг Улсад зориулсан Су-30МКИ, БНХАУ-д зориулсан Су-30МКК, Малайзи Улсад зориулсан - Су-30МКМ), Су-35, Су-34 (хөнгөн бөмбөгдөгч) зэрэг онгоцууд байна.

Мөн түүнчлэн БНХАУ Су-27 онгоцонд суурилан Шеньян J-11 онгоц үйлдвэрлэж эхэлсэн.

1960-д оны сүүлд АНУ агаарт ноёлох зориулалт бүхий дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоцны F-15 төсөл нууцаар боловсруулж байсан бөгөөд ЗХУ хариу болгож өөрийн дөрөв дэх үеийн сөнөөгч онгоц бүтээх ажилд орсон байна. Су-27 загвар онгоц 1977 онд анх Т-10 хэмээх индекстэй туршилтын нислэгээ хийсэн бөгөөд одоогийнхоос харьцангуй том далавчтай анхны загварт нилээд өөрчлөлт, засвар оруулсны эцэст Т-10С загварыг батлаж, 1984 оноос эхлэн зэвсэглэлд ашиглаж эхэлсэн.

Байлдаанд ашигласан байдал

[засварлах | кодоор засварлах]

Чечений 1,2-р дайны үед агаарын цохилт өгөх, бүслэн хаах ажиллагаанд өргөн ашигласан. 1993 оны 3-р сарын 19-ны өдөр Абхаз-Гүржийн дайны үед ОХУ-ын нисэх хүчний хоёр Су-27 онгоц агаарын байг амдахаар хөөрсөн боловч байгаа ололгүй буцах замдаа нэг нь зенитын пуужинд С-75 өртөж унасан байна.

2008 оны Орос-Гүржийн дайнд ОХУ өөрсдийн Су-27-г МиГ-29 онгоцны хамт Цхинвали болон Гүржийн бусад нутгаар агаарын цохилт өгөх, агаарын орон зайд хяналт тогтооход ашигласан.

1999-2000 онуудад Этиоп-Эритрийн дайны үеэр Этиопын нисэх хүчний Су-27 онгоцууд Эритрийн нисэх хүчний хоёр МиГ-29 онгоцыг пуужингаар устгаж, нэгийг ойрын зайн байлдаанаар устгасан байна. Этиоп Улс өмнө нь МиГ-21 онгоц ашигладаг байсан бөгөөд тэдгээрийг шинээр Су-27 онгоцоор орлож, 2006 оноос хойш босогчдын байг устгах, агаарын орон зайг хянахад ашиглаж байна.

Ангол Улс 2000 оны дунд үеэс өөрийн зэвсэглэлдээ Су-27 онгоц ашиглаж эхэлсэн. 2000 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр нэг онгоц зурваст буух үед буудуулж осолдсон.

 Commons: Сухой Су-27 – Викимедиа зургийн сан