Jump to content

Сэвжидийн Сэлэнгэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сэвжидийн Сэлэнгэ 1941 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн. 1959-1963 онд УБИС-ийн кино драмын ангид жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн Монголын дээд боловсролтой анхны жүжигчдийн нэг юм. Тэрбээр 1972-1975 онд МЛОИС-д суралцан төгсөөд 1963-1964 онд “Монгол кино” нэгтгэлд жүжигчин, 1964-1990 онд УДЭТ-т жүжигчин, 1995 оноос “Орчин үе” театрт мөн жүжигчнээр ажилласан. 2004 оноос Шинэ театрыг үүсгэн байгуулаад шавь нарын хамт ажиллаж байсан.

Туурвисан бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • Ч.Чимэд “Арын албаныхан” -Буниа
  • Д.Мягмар “Нандин эрдэнэ” –Цэвэлмаа
  • Ермалинский “Анхны тулаан”-Крупская
  • Софокл “Эдип хаан”-Иокаста

Тайзнаа бүтээсэн дүр (түүвэр)

[засварлах | кодоор засварлах]
  • Х.Очвал Тээлийн хөндий Алга 1964
  • Ч.Ойдов Далан худалч Малгайчин 1965
  • Д.Намдаг Шинэ байшинд Мядагмаа 1966
  • Р.Батнажова Морхойн явдал Светлана 1966
  • Л.Ванган Эзэд Борхүү 1966
  • Э.Войнич Овод Жемма 1966
  • Ч.Лодойдамба Гарын таван хуруу Хорлоо 1967
  • Н.Погодин Буутай хүн Мисфиш 1967
  • Ч.Айтматов Эхийн дууль Толгонай 1968
  • Г.Мдивани Хоёр үе Люмила 1968
  • Т.Стоу Том авгын овоохой Сюзи 1968
  • В.Ежов Гургалдайн дуут шөнө Соня 1985
  • Н.В.Гоголь Байцаагч түшмэл Засварчин 1985
  • Д.Мягмар Сувдан сондор Худалдаачин 1986
  • С.Михалков Бардам туулай Хөгшин туулай 1988
  • Ж.Б.Мольер Тратюф Принтл 1988
  • Б.Эрднеев Галуу эргэж ирлээ Дэрүү 1989
  • 1999 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол