Сэтгүүл зүй

Сэтгүүл зүй бол хүлээн авагчдад хандсан аливаа үйл явдлын судалгаа шинжилгээ ба үр дүнгийн тайлан юм. Сэтгүүл зүйн олон төрөл байдаг боловч туйлын зорилго нь хүлээн авагч, үзэгч, уншигчдад улс төр, бизнесийн бүтэц зохион байгуулалт, нийгмийн соёлын нүүр царай болсон урлаг соёлын тухай мэдээллүүдийг хүргэхэд оршино. Орчин үеийн нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг ханган нийлүүлэгч болон нийгмийн хэрэг явдлын бодол санаа нь болж байвч сэтгүүл зүйн үүрэг, эрх зүйн хэм хэмжээ нь өргөн олны мэдээллийн хэрэгслүүд, цахим орчингийн үр дүнгийн өөрчлөлт юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Иохан Каролус (Johann Carolus) 1605 онд хэвлэсэн "The Relation aller Furnemmen und gedenckwurdigen Historien" сонин нь сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны сонин гэж тооцогдож байв.

Анхны Английн өдөр тутмын сонин бол Daily Courant 1702-1735 онд хэвлэн нийтлэгдэж байв.

Анхны сургуульд зориулсан сонин нь 1908 онд Миссуригийн их сургуульд Walter Wilson гэсэн зохиолчтойгоор бий болсон байдаг.

Анхны орчин үеийн сэтгүүл зүйн эхлэлийн тавьсан хэвлэл бол 1950 онд Бразилд хэвлэгдсэн Diario Cariocia сонин гэж үздэг.

Өнгөрсөн XX зуунд хэвлэлийн зах зээлд жижиг сонин, эмхэтгэл ноёрхож байлаа.

Сэтгүүл зүйн үүрэг[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүл зүйн үүргийг маш товч тоймлобол:

  • Мэдээлэх
  • Танин мэдүүлэх
  • Зугаацуулан цэнгүүлэх
  • Хянах

гэж ангилж болно.

Сэтгүүлчийн үүрэг[засварлах | кодоор засварлах]

1920 онд орчин үеийн сэтгүүл зүйн эхлэл тавигдаж байсан бөгөөд зохиолч Уолтер Липпманн, Америкийн философич Жон Дьюи нар ардчилсан сэтгүүл зүйн үүргийг хэлэлцжээ. Тэдгээрийн гүн ухааны талаарх ялгаатай байдал нь нийгэм болон улс орон дахь сэтгүүл зүйн үүргийн тухай хэлэлцэж, тодорхойлсон байна. Уолтер Липпманн өнөө үед сэтгүүлчийн үүрэг нь нийгэм болон улс төрийн хоорондын орчуулагч зуучлагч болохыг ойлгожээ. Сэтгүүлч нь зуучлагч болов. Элитүүд ярих үед сэтгүүлчид сонсож, мэдээллийг боловсруулснаар ард түмэн болон тэдгээрийн хэрэгцээнд зарцуулдаг байна. Үүний дараах түүний бодлого бол ард түмний байр суурийг зохион байгуулах, орчин үеийн нийгэм дэх үймээн самууны талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, мөн үзүүлэх юм. Иймээс зуучлагч нь массаас мэдээллийг шүүх хэрэгтэй болов. Уолтер Липпманн энэ асуудалд "Ард түмэн улс төрийн төвөгтэй асуудлын үр дүнг ойлгохоор ухаантай биш" гэв. Цаашилбал ард түмэн нь тэдний өдөр тутмын амьдралаа нийгэм улс төрийн төвөгтэй асуудлуудад санаа тавихав зарцуулдаг. Иймээс ард түмэнд элитүүдийн шийдвэр, хамаарал холбоог энгийн ил тодоор мэдээлэх, тайлбарлах хэн нэгэн хэрэгтэй байв. Уолтер Липпманн нь ард түмний өгсөн саналаар элитүүд тэдгээрийн шийдвэрийг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байв. Элитүүд (улс төрчид, хүнд сурталтангууд, эрдэмтэд гэх мэт) хүчтэй явагдаж буй бизнесээ хамгаалдаг. Уолтер Липпманны ертөнцөд сэтгүүлчдийн үүрэг нь ард түмэнд элитүүдийн юу хийж байсныг мэдээлэх байсан. Энэ нь зөвхөн элитүүдийн харуулын нохой мэт үйлдэл бөгөөд ард түмэнд эцэст нь тэдний саналыг хэлэх байсан юм. Энэ нь ард түмнийг хүчирхэг гинжний голд байлгах, хамгаалах мөн элитүүдийн тухай мэдээллээр хангахад үр нөлөөтэй байв.

Уолтер Липпманн-ы элитизм нь тэр харамсах гашуудах шалтгаан байв. Түүхчид болон эрдэмтдийн үзэж байгаагаар Уолтер Липпманн ардчилсан засгийн газар тулгамдсан асуудалтай байх үед бараг л эрх мэдэлгүй байсан. "Эрх чөлөө ба Хэвлэл" (1919), "Ард түмний үзэл бодол" (1928) сонинд Уолтер Липпманн:"Итгэ! Эрх чөлөө бол ирээдүйн шинжлэх ухаан болон түүхийн үнэлгээг тогтоох болно" Мөн ард түмний үзэл бодол засгийн газраас гадуур оюун санааны тогтолцоог удирдаж байв. Энэ мэтээр сэтгүүлчийн эрх чөлөө чухал нотолгоо баримт олох, цуглуулахад зориулагдсан байдаг. Уолтер Липпманн хүчирхэг сонины газрын нөлөөлөлд харамсаж бас зоригтой,тэвчээртэй улс төрийн зүтгэлтэнг илүүд үзэж байв. Тиймээс л тэр олонхийн үзэл бодлыг муулдаггүй. Гэвч тэдгээр нь хэн нэгний нөлөөлөлд хүчтэй орсон байв. Засгийн газрын Бүгд найрамдах хэлбэрт нөлөөлөгч нь ард түмнээр сонгогдох бөгөөд тэднийг улс төрийн байгууллагууд болон үндэсний бодлогыг чанд мөрдөх ёстойг сануулж байв.

Уолтер Липпманны арцалдаан бол эдгээр бодлого болон байгууллагуудтай хамт байсан бөгөөд тэдгээр нь шинжлэх ухааны болон түүхийн үзэл санаа нь түүнд цэвэр улс төрийн гүн ухааны үндэс суурь байсан. Гэвч Уолтер Липпманн "Дэвшилтэт хөдөлгөөний хамтын ёс" гэж юуг нэрлэж байгааг эргэн бодож бас тэрээр Америкийн улс төрийн байгууллага болон Засгийн газрыг сайшааж эцэст нь "Ард түмний гүн ухаан"-ыг (1995) бичиж тэр нь Америкийн байгууллагуудын бодлого сэргэхэд тус дөхөм болсон.

Жон Дьюи нь ард түмэн, элитүүдийн санаачилсан, хариуцсан хэргийг ойлгох авъяас чадвартай байгаагүй бөгөөд ард түмний хуралдааны шийдвэр нь хэлэлцүүлэг маргааны дараа болдог гэдгийг ойлгосон. Үр дүн нягт нямбай, зөв байвал шилдэг санаанууд гарч ирнэ. Жон Дьюи "Сэтгүүлчид нь мэдээллийг илүү энгийн болгож дамжуулна" гэдэгт итгэдэг байв.

Эцэст нь Жон Дьюи үзэл бодол янз бүрийн хэрэгжиж ерөнхийдөө "Нэгдмэл сэтгүүл зүй" гэж танигдав. "Нэгдмэл сэтгүүл зүй" гэх энэ ойлголт нь Сэтгүүл зүйн шинэ хөгжил дэвшлийн гол төв нь болж байв. Энэ шинэ загвар нь "Сэтгүүлчид нь иргэд болон элитүүдийн сонирхлыг мэдээллийн багтаамж агуулгад татах боломжтой байв". Энэ нь тэгш эрхийг хүлээж авах зуур чухал тэмдэглэл болж байв. Жон Дьюи олон нийтийн мэдлэг нь ганц хүний мэдлэгээс дээр гэдэгт итгэдэг. Шинжээчид болон оюутнуудад Жон Дьюин ажил нээлттэй боловч ямар ч шатлан захирах бүтэц байхгүй. Жон Дьюи нь сэтгүүл зүйг болон нийгмийг ойлгохгүй байв. Жон Дьюигийнхээр бол ардчиллын зүрх нь яриа, хэлэлцүүлэг, харилцан ярилцах байлаа.

Уолтер Липпманны сэтгүүл зүйн философи нь засгийн газрын лидерүүдэд илүү тааламжтай байх боломжтой. Жон Дьюин арга бол хэдэн сэтгүүлч өөрсдийн нийгэм дэх үүргээ олж харж байна гэдгийг тодорхойлох юм. Жишээлбэл Америкууд сэтгүүлчдийн хорооны заримыг нь хэлж, шүүмжилдэг. Гэвч тэд сэтгүүлчдийг засгийн газар, бизнесмэн, жүжигчид, мэдээллийн шийдвэрийг өөрчлөх боломжтой хүмүүст үйлчлэх нь гэж тааварладаг байна. Сэтгүүл зүйн үүрэг нь олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах төдийгүй хэт нэг талыг баримтласан нийтлэл, мэдээ, нэвтрүүлгээр үзэгчдыг төөрөлдүүлэхгүй байх нь чухал юм

Суурь сэтгүүл зүй[засварлах | кодоор засварлах]

Bill Kovach ба Tom Rosenstiel нар нь онцгой заавар удирдамж бүхий саналыг сэтгүүлчдэд зориулсан "Elements of Journalism" номондоо тусгажээ. Учир нь Сэтгүүл зүйн эхний баримтлах зарчим нь сэтгүүлч нь иргэдэд үнэнийг хэлж, нийгмийн бие даасан, нөлөө бүхий хувь хүн, албан байгууллагад үйлчлэх явдал юм. Сэтгүүл зүйн гол мөн чанар нь иргэдэд найдвартай мэдээллийг түргэн шуурхай, цаг тухай бүрт нь үнэн зөвөөр хүргэхэд оршино.

Шинэ үеийн сэтгүүл зүй[засварлах | кодоор засварлах]

1874 онд Жозеф Пулитцер Вашингтон хотод иржээ. Пулитцер нь өмгөөлөгчийн шалгалт амжилттай өгч, тус мэргэжлээрээ ажиллахын сацуу “New York Times” сонинд сурвалжлагч хийж байлаа. Өмгөөлөгчийн ажил түүнийг санхүүгийн хувьд нэлээд хөлжүүлсэн гэдэг. Улмаар 1878 онд дампуурлын ирмэгт тулаад байсан “Dispatch”, “Post” сонинг худалдаж авах санал түүнд иржээ. Пулитцер сонины хоёр редакцийг нэгтгэн “St.Louis Post-Dispatch” хэмээх шинэ нэр өгсөн байна. Хэвлэл мэдээллийн өөрийн гэсэн хэрэгсэлтэй болсон тэрээр сониныхоо эзэн, редактор, сэтгүүлчийн ажлыг нэгэн зэрэг хийж байлаа.

Сонины эрэн сурвалжлах буланд улс төрд түүнтэй хамт зүтгэж явсан хүмүүсийн талаар хайр найргүй зүйл бичиглэх болжээ. Энэ бүхний ачаар Сент Луис хотын хамгийн нэр хүндтэй сонин болох нь тэр. Орон нутагт болж буй улс төр болон хэл ам таталсан болгоны талаар үнэнийг бичиж байлаа. Улстөрчдийн заналт дайсан болж, амь насанд нь аюул учирч болзошгүй болж эхэлсэн тул тэрээр 1882 оны сүүлчээр Нью Йоркийг зорьсон байна. Харин сонинынхоо үйл ажиллагааг утас, цахилгаан шуудангаар удирдаж байжээ.

1893 онд Пулитцер “New York World” сониныг худалдаж авлаа. "New York World" сонины эхний дугаарт Нью Жерси мужид тохиолдсон аймшигт хар шуурганы тухай өгүүлэл, цаазын ял авсан хоригдолтой хийсэн ярилцлага нийтлэгджээ. Дээрх нийтлэл нь өнөө цагт энгийн санагдах боловч тухайн үед огт нийтлэгдэж байгаагүй цоо шинэ дуулиан байлаа. Пулитцер өөрийн сэтгүүлчдээс шуугиан тарих мэдээ, баримт олж, түүний уншигчдад шууд хүргэх хэмжээнд бичихийг шаарддаг байв. Тиймээс түүний сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагууд нь “Аймшигт аллага”, “Үхлийн амьсгал”, “Нууц амрагууд” гэх мэт сүржин гарчигтай нийтэлдэг байжээ. Улмаар “New York World” удалгүй хотын хамгийн тэргүүний сонин болсон юм.

Сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэл нь сэтгүүл зүйд томоохон дуулиан тарьсан бүтээлийн сонгодог жишээ байлаа. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтрэхийн тулд сэтгэцийн өвчтөний дүрд чадварлаг жүжиглэж чаджээ. Учир нь “өвчтөн”-г үзсэн таван эмчийн дөрөв нь шизофрен гэх онош тавьсан юм. Хэдэн долоо хоногийн турш өвдөөгүй өвчнөө эмчлүүлж байхдаа Пулитцер тус эмнэлгийн өвчтөнүүд хүйтэн орчинд, хагас өлсгөлөн байдалтай, балмад хэрцгий харьцаан дунд эмчлүүлдэг болохыг нарийн баримттай дэлгэж бичжээ. Энэхүү нийтлэлийн дараа хотын дарга сэтгэцийн эмнэлгт бүрэн шинэчлэл хийсэн гэдэг.

“Аливаа гэмт явдал олны нүднээс далд, нуугдмал байдалд байх чадвартай. Тэр бүхнийг ил гаргаж, тодорхой болгон бич. Эрт, орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” хэмээн Пулитцер хэлдэг байжээ. Тэрээр өөрийн сонины нийтлэл, мэдээллээр үргэлж шинийг эрэлхийлэн, олон нийтийг аливаад уриалахыг зорьдог байв. Сонины нийтлэлийн үр дүнгийн нэг жишээ бол, АНУ-ын сүлд болсон Эрх чөлөөний хөшөөг барих ажилд олон нийтийн анхаарлыг хандуулж, хөшөөг босгосон явдал юм. Мөн түүний удирдлага дор ажиллаж байсан сэтгүүлч Нелли хэмээх эмэгтэй Пулитцерын даалгавраар дэлхийг Жюль Вернийн зохиолын баатраас ч хурдан хугацаанд буюу 72 өдрийн дотор тойрч чаджээ. “New York World” сонины амралтын дугаар шар, хар өнгөөр хошин зураг бүхий мэдээллүүд гарч байсан нь өнөөгийн “шар хэвлэл” хэмээх ойлголт гарсан гэдэг.

Жозеф Пулитцер сонин, содон, сонирхолтой нийтлэлээрээ хожим нь “Шинэ сэтгүүл зүй” хэмээн нэрлэгдсэн орчин үеийн хэвлэл гаргах зарчмыг нээсэн гэж түүхэнд бичсэн нэгэн юм. Сэтгүүл зүйд шинэчлэл авчирсан дээрх ажилдаа сэтгүүлчдийг сургаж чадсан нь яах аргагүй түүний гавьяа мөн гэж судлаачид үздэг.

Хууль ёсны байдал[засварлах | кодоор засварлах]

Зарим улсын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж байхад зарим үндэстэн сэтгүүлчдийн хайх, хэвлэн нийтлэх эрхийг хатуугаар хязгаарлаж байна. Олон улс орны сэтгүүлчид олон нийтийн үйл ажиллагаанд илүү оролцож, гэмт хэргийн халуун мөрөөр орох, хэвлэлийн хуралд оролцох, баяр ёслол, албан ёсны ярилцлага, сурвалжилга хийж эрхээ эдэлж чадахгүй байна.

Эх сурвалжийн хамгаалалт[засварлах | кодоор засварлах]

Монгол улсад сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах тухай Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд: "Дөрөв. Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцална" гэж заажээ. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хуульд заасан байдаг.

Төрөл ангилал[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүл зүйг баримталж буй үзэл баримтлал, хэрэглэж буй тоног төхөөрөмж, хамрах хүрээ зэргээр нь маш олон янзаар ангилж нэрлэж байгаа бөгөөд зарим нэр төрөл дээр нэлээд маргаан дагуулдаг. Өдгөө шинэ шинэ үзэл баримтлал бий болж байна. Сэтгүүл зүйг юуг тусгаж, юуны тухай өгүүлж байгаа чиглэл хандлага буюу тусгаж буй сэдвээр нь ангилж үздэг. Сэтгүүл зүйн сэдвийн ангилал ч мэдээллийн эрин зуунаас шалтгаалж маш олон төрлийн болж байгаа юм.

Сэтгүүл зүйн үзэл баримтлалын төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Үзэл баримтлалаар нь:

  1. Сурталчилгааны сэтгүүл зүй
  2. Өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүй, Радио сэтгүүл зүй, ТВ сэтгүүл зүй
  3. Судалгааны сэтгүүл зүй
  4. Гудамжны сэтгүүл зүй
  5. Шар хэвлэл (Дуулиан шуугиант)
  6. Социалист сэтгүүл зүй
  7. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй
  8. Дэлхий нийтийн сэтгүүл зүй
  9. Сонин хэвлэлийн сэтгүүл зүй
  10. Мэдээллийн сангийн сэтгүүл зүй, Дата сэтгүүл зүй
  11. Гонзо сэтгүүл зүй
  12. Гэрэл зургийн сэтгүүл зүй
  13. Иргэний сэтгүүл зүй, Оролцооны сэтгүүл зүй
  14. Нөлөөллийн сэтгүүл зүй, Өмгөөллийн сэтгүүл зүй
  15. Интерактив сэтгүүл зүй
  16. Дрон сэтгүүл зүй
  17. Барууны сэтгүүл зүй

гэх мэт ангилна.

Сэтгүүл зүйнн сэдвээрх төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Тусгаж буй сэдвээр нь:

  1. Улс төрийн сэтгүүл зүй
  2. Эдийн засгийн сэтгүүл зүй
  3. Байгаль орчны сэтгүүл зүй
  4. Спортын сэтгүүл зүй
  5. Загварын сэтгүүл зүй
  6. Эрүүл мэндийн сэтгүүл зүй

гэх мэт ангилна.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй[засварлах | кодоор засварлах]

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагаа,мэдээллийн нээлттэй, цогц эх сурвалжийн орчин, иргэний эрх зүйт нийгэмд бодитой оршдог сэтгүүл зүй юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдгээрээ нийгмийн хөгжилд чухал хүчин зүйл болох эрх чөлөө , ардчилал, ил тод байдлыг хамгаалан, хэвлэл мэдээлэл хэмээх “дөрөв дэх засаглал” хүчтэй оршиж буйг харуулж байдаг.

Лавлагаа[засварлах | кодоор засварлах]

  1. http://www.owenspencer-thomas.com/journalism/newsvalues
  2. http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/1461670X.2010.511956
  3. https://web.archive.org/web/20131002000433/http://www.journalism.org/node/72
  4. http://www.cpj.org/
  5. http://www.britannica.com/EBchecked/topic/1069436/gonzo-journalism
  6. http://en.wikipedia.org/wiki/Gonzo_journalism
  7. http://www.abc.net.au/news/2012-02-21/drone-journalism-takes-off/3840616