Тивийн шилжилт

Абрахам Ортелиус
Нээлттэй болон хаалттай Атлантын далай

Тивийн шилжилт гэдэг нь дэлхийн тивүүд геологийн цаг хугацааны турш бие биетэйгээ харьцангуйгаар шилжиж улмаар далайн гадаргуу дээр шилжсэн мэт харагддаг гэсэн таамаглал юм. Тивийн шилжилт гэх ухагдахуун нь дэлхийн чулуун мандалын тектоникууд дээрх тивүүдийн хөдөлгөөнийг судалдаг тектон хавтангийн шинжлэх ухааны төрөлд багтана.

Тивүүд “шилждэг” байж магадгүй гэсэн таамаглалыг хамгийн анх Абрахам Ортелиус 1596 онд дэвшүүлжээ. Мобилизмын тухай орчин үеийн үзлийн суурийг тавигч нь Австри улсын геологч Отто Амферер юм. Энэхүү ухагдахууныг Альфред Вегенер 1915 онд хэвлүүлсэн “Тив ба далай тэнгисийн үүсэл” нийтлэлдээ илүү боловсронгуйгаар голчлон судалсан байдаг. Гэвч тухайн үеийн олон хүмүүс үндэслэх механизмгүй гэж үзэн няцаасан. Английн геологич Артур Холмс хожим энэ механизмд зориулж мантийн конвекцийг санал болгосон.