Тоон электроник

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тоон электроник буюу дижитал электроник нь дохионуудыг тасралттай, дискрет утгуудтай аналог түвшнүүдээр илэрхийлдэг электроникийн салбар.

Тоон электроник төхөөрөмж дотор талын логик элементүүдэд (схемүүдэд) өгөгдсөн хүчдэлээр зохицуулагдана. Логик элемент нь "асаалттай", "унтраалттай" (эсвэл "үнэн", "худал") гэсэн хоёр тогтвортой логик төлвийн аль нэгд оршдог. Ихэвчлэн +5В хүчдэл өгөгдсөн байвал асаалттай төлөв (гүйдэл байна), харин 0-1В хүчдэл өгөгдсөн байвал унтраалттай төлөв (гүйдэл байхгүй) гэнэ. Эдгээр төлвийг тоогоор илэрхийлдэг. Үүнд, "асаалттай" төлвийг 1, "унтраалттай" төлвийг 0-оор кодлодог.

Тиймээс энэ хоёр цифрийн тодорхой дараалал ө.х олон тооны логик элементийн комбинациар ямар ч мэдээллийг кодлож (дүрсэлж) болно. Жишээлбэл: Pic1.jpg

Хэдэн үндсэн цифрийг ашиглан дурын тоог илэрхийлэх аргачлалыг тооллын систем гэдэг. 0 ба 1 гэсэн хоёрхон цифрийг ашигласан тооллын системийг хоёртын тоолол хэмээн нэрийднэ.