Тэкүдэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Ахмед Тэкүдэр буюу Султан Ахмад (1282-1284 онд хаанчилсан) нь Ил Хан эзэнт улсын султан, Хулагугийн хүү, Абахагийн дүү байлаа. Түүний дараа Аргун хан өргөмжлөгдсөн. Төрөхдөө Нестор Христ шашинтны ёсоор Николас Тэкүдэр хэмээх нэр авсан Тэкүдэр сүүлд Исламын шашинд орж, нэрээ Ахмед Тэкүдэр хэмээн өөрчилжээ.

Тэкүдэр 1282 онд хаан ширээг авангуутаа Ил Хан улсыг султант улс болгон өөрчилж, Буддын болон Нестор шашныг хязгаарлахыг оролдож эдгээр шашны төлөөлөгчдийг хавчин хяхах болсон. Гэвч түүний ач дүү Хорасаны захирагч Аргун Буддын шашинтан байсан бөгөөд Юань улсын эзэн хаан Хубилайгаас тусламж хүсчээ. Марко Пологийн тэмдэглэснээр бүх Монголчуудын Их Хаан Хубилай үүнд ихэд хилэгнэсэн ажээ.

Тэкүдэр Мамлюк султанд найрсаг захидал илгээж, энхийг хүсчээ. Тэкүдэрийн Исламын шашинд орж, Мамлюкуудтай сайхан харилцаа тогтоосон нь Монгол язгууртнуудад тийм ч сайхан санагдаагүй аж.

Аргун тусламж хүссэн захидлынхаа хариуг аваагүй байхдаа Тэкүдэрийн эсрэг дайн зарлав. Тэкүдэр Мамлюкуудаас тусламж гуйсан боловч цаадуул нь Тэкүдэрт туслаагүй ажээ. Тэкүдэрийн цөөн хүнтэй арми Аргуны их цэрэгт дийлдсэн бөгөөд Тэкүдэр 1284 оны наймдугаар сарын 10-нд цаазаар авахуулсан.

Лавлах материал[засварлах]

  • Atwood, Christopher P. (2004). The Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. Facts on File, Inc. ISBN 0-8160-4671-9.
  • David Morgan, The Mongols
Өмнөх
Абаха
Ил Хан
1282-1284
Дараах
Аргун