Тэмдэгтийн кодлолын схем

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тэмдэгтийн кодлолын схем (Character encoding) гэж аливаа тэмдэгтүүдийн бүлгийг өөр нэг бүлэг зүйлтэй (тоо гэх мэт) харгалзуулах код юм.

Компьютерт[засварлах]

Хамгийн анхны компьютерүүд зөвхөн тоон өгөгдөл боловсруулах чадвартай байсан бол дараа үеийн компьютерүүд мөн текст өгөгдөл боловсруулж чаддаг болсон. Цагаан толгойн үсэг г.м. тэмдэгтүүдээс тогтох өгөгдлийг текст гэнэ. Ийм өгөгдлийг дүрслэнэ гэдэг нь түүнийг бүрдүүлэгч тэмдэгтүүдийг кодлож хадгална гэсэн үг.

1963 онд гарсан ASCII кодлолоор компьютерт, санах ойн 1 байтаар (8 битээр) нийт 256 ширхэг ялгаатай тэмдэгтийг кодлох боломжтой байдаг. Дэлхийн олон орны цагаан толгой 256-аас их тэмдэгттэй байдаг. Ийм цагаан толгой ASCII-хүснэгтэд багтахгүй. Үүнээс улбаалан тэмдэгтийг 2 байтаар кодлох аргачлал орчин үед бий болжээ. Ингэснээр нийт 65,536 ялгаатай тэмдэгт агуулсан тэмдэгтийн хүснэгт үүсгэдэг. Ийм хүснэгтийг Юникод хүснэгт гэнэ. Ж.нь кирилл монгол үсгүүд Юникод хүснэгтэнд стандартчилагдсан байдаг.

Нэршил[засварлах]

Кодлолд боломжит утгуудыг эрэмбэлэн харуулсан мөн тооны нүдтэй хүснэгт үүсгэж болох ба үүнийг тэмдэгтийн хүснэгт (character table) хэмээн нэрийднэ. Харин хүснэгтийн нэг нүдний дугаарыг тэр нүдэнд байрлах тэмдэгтийн код (character code) гэнэ. Тэмдэгтийн код 0..255 завсарт оршино. Аливаа тэмдэгт компьютерын санах ойд энэ кодоор хадгалагддаг.

Тэмдэгтийн хүснэгтийг тухайн компьютерын мэддэг цагаан толгой гэж ойлгож болно. Тэгвэл өөр өөр төрлийн компьютерүүдийн цагаан толгой нь ялгаатай байдаг. Ө.х. тэмдэгтийн хүснэгтэд байрлах тэмдгүүд нь ялгаатай байна. Тэр бүү хэл, нэг компьютерт байрлах өөр өөр үйлдлийн системүүдийн тэмдэгтийн хүснэгтүүд ялгаатай байдаг.

Түгээмэл кодлолууд[засварлах]

Гадаад холбоос[засварлах]