Төмөрдөшийн Баярхүү

Төмөрдөшийн Баярхүү

Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү (1963 онд Улаанбаатар хотод төрсөн ) -Эдийн Засгийн ухааны доктор, Эртний Монголын гүн ухаан судлаач. Монголын анхны компаниудын нэг "Монсоник" группыг үүсгэн байгуулагч.


Монсоник ХХК-ийн  захирал, Монгол ухаан эрдмийн хүрээлэнгийн тэргүүн, Өргүй Монголын төлөө хөдөлгөөний тэргүүн, Эх Орончдын Нэгдсэн Эвслийн Тэргүүн.

Одоогоор тэрээр үндэсний үзэлд суурилсан Монголын хөгжлийн чиглэлээр нийтлэл, ярилцлага, олон нийтийн үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна.

Монсоник компани нь худалдаа, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө чиглэлээр ажиллаж байсан. "Монфреш" үйлдвэрийг үүсгэн байгуулсан. Малайз, Сингапурын бизнес эрхлэгчидтэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байсан.

Түүхч, Монгол судлаач Н.Нагаанбуу, доктор, Монгол судлаач Т. Баярхүү нарын 2017 онд хэвлүүлсэн "Монгол Ухаан Есөн Эрдэм" нэртэй ном гарсан.