Төрийн долоон эрдэнэ

Хаан төрийн долоон эрдэнэ хэмээх эдгээр эд зүйлсийг дөрвөн их тивийг захирсан Алтан хүрдэт Загарбардин (санскритаар Чакравартин) хаан эзэмшдэг гэж Буддын шашинд үздэг. Энэхүү хаан нь улс гүрнээ амар хялбар саадгүй захирахын тулд урьд үйлдсэн агуу их буяныхаа хүчээр эдгээр эрдэнэсийг эзэмшдэг ажээ. Харин эдгээр эрдэнэсийг бурханд өргөсөн хүн хойт төрөлдөө Загарбардын хаан болж төрөх эсвэл бурхны номыг үзэх гадаад, дотоод нөхцөл төгс бүрдсэн газар төрөх үйлийн барилдлагатай болдог гэж үзэх тул хаан төрийн долоон эрдэнийг бурханд өргөх явдал Буддын шашинтай орнууд ялангуяа Монголд ихээхэн түгээмэл байжээ.

Хүрдэн эрдэнэ[засварлах | кодоор засварлах]

хүрэн хар магла

Чандмань эрдэнэ[засварлах | кодоор засварлах]

Номин эрдэнийн өнгөтөй, таван өнгийн гэрэл цацруулан 3000 ертөнцийг гийгүүлдэг. Энэ нь хаанд бүх улсаа харж хянах боломж олгодог төдийгүй гэрэл нь шөнийг өдөр, хүйтэнийг дулаан, халууныг сэрүүн болгож хувиргадаг байна. Түүнчлэн өвчин зовлон, зуурдын үхлээс сэргийлэх, хүслийг биелүүлэх увдистай хааны эрдэнэ ажээ.

Хатан эрдэнэ[засварлах | кодоор засварлах]

Гайхмаар үзэсгэлэнтэй, бие нь төрөлхийн анхилуун үнэртэйн дээр хүрсэн хүн болгонд таашаал хүртээдэг онцгой эрдэмтэй ажээ. Тэрээр өөрийн харьяатуудаа эхийн хайраар асардаг, зовлон бэрхшээлийг нь байнга арилгадаг ажээ.

Заан эрдэнэ[засварлах | кодоор засварлах]

Хаан болон түүний албат нарыг нэг өдөрт гурван мянган ертөнцийг гурав тойрон зөөх мянган зааны хүч чадалтай ба зөнгөөрөө хааны дайснуудыг ямар ч саадгүй дардаг ажээ.

Түшмэл эрдэнэ[засварлах | кодоор засварлах]

Хааны хүслийг зөн совингоороо мэдэж, түүнээс асуулгүйгээр ажил хэргийг чадварлагаар удирдан биелүүлдэг. Хаандаа үнэнч, дорд амьтныг дээрэлхэхгүй, дээдсийг хуурахгүйгээр ажил үйлсээ номын дагуу бүтээдэг ажээ.

Төгс жанжин эрдэнэ[засварлах | кодоор засварлах]

Мөнгө, бусад эрдэнэсээр бялхуулж байдаг бөгөөд хэнийг ч зальдаж мэхэлдэггүй ажээ. Хааны албат нарт эд баялгийг авчирахдаа байнга шударга, зоригтой байхын дээр асрал энэрэл ихтэй тул бусдад байнга хүндлэгддэг ажээ.

Морин эрдэнэ[засварлах | кодоор засварлах]

Цагаан өнгөтэй, эрдэнээр чимэглэгдсэн салхи шиг хурдан, зөнгөөрөө унаж буй эзнээ хор хөнөөлөөс хамгаалж хүссэн газарт нь хүргэдэг.