Jump to content

Удвал (ургамал)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Удвал (ургамал)

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Овог: Холтсон цэцэгтэн
Төрөл: Удвал

Удвал (Латин: Aquilégia) — Холтсонцэцэгтэн (Ranunculaceae)-ий овгийн төрөл юм.

Энэ төрөлд 100 орчим зүйл хамрагдах бөгөөд тэдгээр нь гол төлөв дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан байдаг.

Удвалын 35 зүйлийг тарималжуулан олон хэлбэр, сортуудыг гарган авчээ.

Удвал хэмээх нэр нь төвөд хэлний ཨུཏ་པ་ལ (Удбала) гэсэн үгнээс гаралтай. Харин Aquilégia гэгдэх шинжлэх ухааны нэр нь aqua — «ус» болон legere — «хураах, цуглуулах», эсвэл aquila — «бүргэд» гэсэн үгнүүдээс үүссэн гэж үздэг.

Цэцэг нь 6-10 см голчтой, хөх заримдаа шаравтар дэрвэнтэй, бүдүүн гоодой цоморлигийн навчинцрыг бодвол хоёр дахин богино. Навчис хошоод, гурвалсан; навчинцар шүдэрхэг. Хэтэвч 8-10. Цэцгийн шилбэ булчирхайлаг.

Европ, Азид ургах зүйлүүдийн цэцэг нь цагаан, хөх, цэнхэр, ягаан өнгөтэй бол Америкт ургадаг зүйлүүд алтлаг, улбар шар, улаан өнгөтэй байна.

The Plant List мэдээллийн санд удвалын төрлийн 102 зүйл цэцэгт ургамал бүртгэгдсэн байна. Монголд 5 зүйл тэмдэглэгдсэн:

  • Aquilegia ganboldii Kamelin & Gubanov. — Ганболдын удвал
  • Aquilegia glandulosa Fisch. ex Link. — Шүүсэвчит удвал
  • Aquilegia sibirica Lam. — Сибирь удвал
  • Aquilegia turczaninovii Kamelin & Gubanov.- Турчаниновын удвал
  • Aquilegia viridiflora Pall. — Ногоон удвал
 Commons: Удвал (Aquilegia) – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Удвал – Энэ үгийг тайлбар толиос харна уу