Урд Хясааны хадны зураг

Урд Хясааны хадны зураг нь Ховд аймгийн Манхан сумын нутагт Хойт Цэнхэрийн агуйгаас 1 км орчим зайд орших хадны зургийн дурсгал.[1] Энд нэгэн том хадан дээр 10 гаруй зураг бий. Хадны зурагт их төлөв үхэр, бух зэргийг дээш, доош нь харуулан сийлсэн байна. Амьтдыг их зохирол, уран төгс гүйцэтгэлтэй дүрсэлжээ. Тэгээд ч зургийг зурахдаа зохиомжоо нэлээд өвөрмөц сонгож авсан нь онцгой анхаарал татаж байна.

Урд Хясааны хаданд амьтдын дүрсийг сийлэхдээ:

  • Нэгдүгээрт: Амьтдын биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохих
  • Хоёрдугаарт: Биеийн ихэнх хэсгийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиод, зөвхөн цээжин хэсэгт маш бага талбайг цохилгүй орхих зэрэг арга барилыг хэрэглэжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Naranchuluun, Greensoft -. "Түүх соёл". greensoft.mn. Retrieved 8 January 2023. Урд Хясааны хадны зураг