Финик

Финик нь эртний Газар дундын тэнгисийн зүүн эрэг хавийн түүхэн нэр юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Газрын дундад тэнгисийн эртний байдал. Шар өнгөөр финик, улаан өнгөөр грек, саарал өнгөөр бусад үндэстнүүдийн хот сууринг тэмдэглэв.

Финикүүд эртний соёлт Египет, Вавилони улсуудын хоорондох бүс нутагт оршин суудаг байсан тул тэдний нөлөөгөөр иргэншиж, МЭӨ 15-р зууны үеэс хот-улс байгуулж эхэлсэн байна. МЭӨ 12-р зуунаас эхлэн далайгаар хэрэн хэсч худалдаа наймаа эрхлэх болж, Хойд Африкаас Иберийн хойг хүртэл нэвтэрч, Газрын дундад тэнгист ноёрхож байв. Ингэхдээ бичиг үсэг зэрэг эртний дорно дахинд үүсч бий болсон соёлыг Газрын дундад тэнгисийн эрэг орчимд түгээж, Эртний Грек, Эртний Ромын соёл иргэншил цэцэглэн хөгжих үндсийг тарьсан гэж хэлж болно.

Гэвч МЭӨ 9-р зуунаас МЭӨ 8-р зуунд Ассируудын довтолгоонд нэрвэгдэж, Финикийн хот-улсууд тусгаар байдлаа алдсан байна. Ассир улс мөхсөний дараа Персийн хаант улсын мэдэлд орсон бөгөөд тэр үедээ ч Грекийн хот-улсуудтай худалдаа арилжаагаар өрсөлдөх хэмжээнд байв. Гэвч Македоны Александр тус бүс нутгийг эзэлснээс хойш аажмаар Грекжиж, түүхээс алга болсон аж.

Гэхдээ МЭӨ 9-р зуунд Хойд Африкт бий болсон колонийн хот-улс Карфаген нь Финик дэх хот-улсууд алга болсноос хойно ч хөгжин цэцэглэж байсан бөгөөд улмаар 3 удаагийн дайны эцэст Ромын Бүгд Найрамдах Улсад эзлэгдсэн юм. Карфагенчуудын ярилцдаг байсан финик хэл нь Ромын эзэнт улсын үед ч Хойд Африкт оршин байсан боловч аажмаар бербер хэл, араб хэл зэрэгт шахагдан уусч, мөхсөн байна.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]