Фурье хувиргалт
Фурье хувиргалт (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) нь зарим тохиолдол ач холбогдол багатай функцийг илүү ашигтай функц болгодог математик функц юм. Энэ нь Лаплас хувиргалттай холбоотой. Ихэнх тохиолдолд Фурье функцийг тодорхой хугацааны туршид өөрчлөгдөх дохионы давтамжийг спектрийг тооцоолоход ашигладаг. Энэ дохионууд нь яриа болон гар бичмэл таних, далай судлал, мэдээллийн нууцлал зэрэгт өргөн тохиолдоно.
Фурье хувиргалт нь дохио ямар давтамжтай байгааг харуулна. А, Б, В нотууд бүхий дууны дохио байна гэж үзэхэд энэхүү дохионы Фурье хувиргалт нь А, Б, В нотуудын оргил цэгүүдийн харгалзах давтамжийг х тэнхлэгт дүрслэнэ. Фурье хувиргалт нь синус болоод косинус дохионы давтамжтай харьцангуй дүрслэгдсэн фаз болоод агууриг юм. Ялгаатай агууриг болон давтамжтай олон тооны косинус болон синус дохиог нэмснээр дахин шинэ дохио үүсгэж болно.