Фуюй харуул
Харагдац
Фуюй харуул (хятадаар:福余卫) нь Мин улсын үед байгуулагдсан Урианхайн гурван харуулын нэг юм.
1389 онд Нагачу ноёны харьяат асан Урианхай аймгийн хүмүүсээр байгуулсан цэргийн харуул юм. Энэ харуулын нэр нь эртний Зүрчидийн Фуюй улсын нэртэй холбоотой юм. Анх байгуулах үедээ Кайюаний гадна, Ляо голын зүүн баруун эрэг хавиар нутагтай байсан бол 1440-өөд оноос Монгол аймгууд, Зүрчидийн дайралтаас болж, өмнө зүг буюу одоогийн Ляонин мужийн Ляоян, Шэньян, Тиелин, Кайюань зэрэг нутагт нүүж иржээ. Монгол улс, Мин улсын аль хүчтэй талд нь орж урвах байдалтай явсаар Түмэн засагт хааны үед Хорчин аймгийн харьяанд орсон юм.