Хар-Ус нуурын шагшуурга

Хар-Ус нуурын шагшуурга шүлэг нь Төрийн шагналт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 1959 онд бичсэн шүлэг юм. Явуухулан энэ шүлгээ Ховдынхоны бахархал болсон Хар-Ус нуур ба түүний мандал, эргэн тойронд ургасан өндөр хулс, зэгсийг[1] хүний сэтгэлийн хөнгөн гунигтай холбон бичсэн байгалийн уянгын бүтээл юм.

Агуулга[засварлах | кодоор засварлах]

Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торойх бараагүй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ
Хээлэн үлээх салхи нь
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ
Намрын сэрүүн унахлаар
Нуурууд ийм л байдаг уу
Хотон шувуудаа нүүчихлээр
Хатан хар ус уйдаа юу

Бусад[засварлах | кодоор засварлах]

Хар-Ус нуурын шагшуурга шүлгэнд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Жамбалын Шараа ая оруулсан ба энэхүү дуу нь монголын хорьдугаар зууны шилдэг дуунуудын нэгт багтдаг. Мөн түүнчлэн энэ дуунд зориулан Ховдынхон Хар-Ус нуурын захад хөшөөг босгосон[2] байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. bataar.mn[permanent dead link]: Хар-Ус нуурын шагшуурга дууны хөшөө Ховдод сүндэрлэжээ, бүтээн босгожээ, нийтлэгдсэн 2019-10-04, хандсан 2019-11-18
  2. khovdnews.mn: Хар-Ус нуурын шагшуурга дууны хөшөөг бүтээн босгожээ, нийтэлсэн сэтгүүлч Н. Батчимэг, Н. Лхагва, нийтлэгдсэн 2019-10-08, хандсан 2019-11-18