Хашхүүгийн Наранжаргал
Хашхүүгийн Наранжаргал | |
---|---|
Төрсөн | 1954 оны 10 сарын 13 |
Боловсрол | Уралын Политехникийн Их сургууль |
Хашхүүгийн Наранжаргал нь "Глоб Интернэшнл төв" ТББ-ын удирдах дээд байгууллагын тэргүүн юм. Орос, англи хэлтэй.
Тэрээр Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн Удирдах зөвлөлийн дарга, МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашиж байсан.
1995-1996 онд Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай хамтран хэрэгжүүлсэн "Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл", "Сонгууль сурвалжлах нь" төслийн орон нутаг дахь зохицуулагчаар ажиллаж байсан.
1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, хэвлэл мэдээллийн байдлын талаар тайлан бичсэн.
Х.Наранжаргал нь МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курст Телевизийн онол дадлагын хичээл зааж байсан. Дэлхийн 30-аад оронд очиж, төрөл бүрийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцсон.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1996 онд Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон
- Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн "Хэн нь хэн бэ?" бүлэгт нэр нь бичигдсэн