Хельсинкийн Их сургууль

Хельсинкийн Их сургуулийн төв байр
Их сургуулийн таних тэмдэг

Хельсинкийн Их сургууль (фин. Helsingin yliopisto, швед. Helsingfors universitet, латин. Universitas Helsingiensis) — Финландын ууган бөгөөд хамгийн том Их сургууль. Тус Их сургуульд 38 мянга орчим оюутан сурдаг бөгөөд түүний 5,5 мянга нь аспирантурт сурч байна.

2005 оны 8-р сарын 1-ээс эхлэн тус их сургууль нь Болонийн стандартын дагуу бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтыг явуулдаг байна. Тус их сургууль нь LERU, Unica (Европын нийслэл дэх их сургуулиуд) байгууллагуудын гишүүн бөгөөд Европын их сургуулиудын холбооны Утрехт сүлжээнд ордог. Их сургуулийн дотор ботаникийн цэцэрлэг байдаг. 2017 оноос хойш Хельсинкийн Их сургуулийн канцлераар Каарле Хямери ажиллаж байна.

Хельсинкийн Их сургууль 2018 онд дэлхийн Их сургуулиудын "Times Higher Education" эрэмбээр 48-р жагссан байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Хельсинкийн Их сургууль 1640 онд Або (өнөөгийн Турку) хотод "Хааны Абогийн академи" (швед. Kungliga Akademien i Åbo) нэртэй швед хэлээр сургалт явуулдаг хэлбэрээр байгуулагдсан байна.

1809 онд Финландын Их Вант улсыг Оросын хаант улсад нэгтгэсний дараа "Эзэн хааны Або академи" нэртэй болсон.

1917 онд Финланд улс тусгаар тогносон цагаас тус дээд боловсролын байгууллага Хельсинкийн Их сургууль гэж нэртэй болжээ.

Сургалт[засварлах | кодоор засварлах]

Тус их сургууль нь дэлхийн жишигт нийцсэн сургалтын орчинтой. Гадаад оюутнууд хичээлийн танхим, лабораторийн тоног төхөөрөмж, оюутны номын сан, цахим номын сан, технологи, судалгааны ажлын хөгжил, багшлах боловсон хүчний дэмжлэг, найрсаг уур амьсгалд маш их сэтгэл хангалуун байдаг.

Бакалавраас бусад бүх түвшинд хичээлийг англи хэлээр заадаг. Бакалаврын хөтөлбөрийг фин, швед хэлээр явуулдаг.