Хишгээгийн Нямбаатар

Хишгээгийн Нямбаатар (1978 онд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Улаанбаатар хотын засаг дарга.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эцэг Хишгээ жолооч, эх нь нягтлан бодогч мэргэжилтэй. Нямбаатар 1996 онд Нийслэлийн 48 дугаар дунд сургууль төгссөн.

1996-2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/-ээр сурч төгссөн. 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр болсон.

2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр цол хүртсэн.

2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант.

2017 оноос Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

2000-2007 онд Орхон их сургуульд багш,

2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,

2009 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх,

2009-2012 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,

2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга,

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,

2020-2023 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн (УИХ-ын 76-р тойрог),

2020-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд.

2023 оны 10-р сарын 4-ний өдрийн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын даргаар ажиллуулах санал дэвшүүлсэн байна.

2023 оны 10-р сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд очсон.

2021 оны 9-р сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдаж түүнийг Холбооны Ерөнхийлөгчөөр томилсон байна.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эхнэр Ишбалдангийн Баярмаа, 3 хүүхэдтэй.