Хоол боловсруулалт

Хоол боловсруулалт гэж хоол тэжээлийн бодисыг биеийн эд эсэд хүргэх явцад гарах хувирлуудыг хэлнэ. Эдгээр үйл явц хоол боловсруулах тогтолцоогоор дамжиж явагдана. Хүний хоол боловсруулалт аманд эхлэнэ. Аманд зажлагдан няцлагдаж, шүлсэнд байх ферментүүдийн оролцоотойгоор анхан шатны боловсруулалт явагддаг. Хоол залгигдан улаан хоолойгоор дамжин ходоодонд орж, ходоодны хүчилтэй холилдоно. Ходоодонд хоол орсноор шөлтэй төстэй холимог болдог. Энэ холимог цааш нарийн гэдсээр дамжин явах замд тэжээлийн боловсорсон жижиг хэсэг цусанд шимэгдэн ордог. Тэжээлийн үлдсэн хэсэг бүдүүн гэдсэнд очоод тэнд биед шимэгдэлгүй үлдсэн хэсэг нь биеэс өтгөн ялгадас байдлаар гадагшладаг. Хоол боловсруулалт 13-24 цагийн хугацаанд явагддаг. Энэ хугацааны 1.5-2 цагийг нь ходоодонд өнгөрөөдөг.[1] Нарийн гэдэсний урт нь 20 орчим метр байх ба хамгийн урт эрхтэн юм хоол боловсруулах замын нийт урт нь том оврын автобусны урттай ойролцоо байна.[2]

Тэжээлийн бодис ходоодноос аажимхан нарийн гэдсэнд орж эндээс цусанд шимэгдэж, улмаар бүдүүн гэдсэнд орж ус нь шимэгдээд гадагшлах хүртлээ тэндээ байдаг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Morris, Neil (1998). Jim Miles, Lynne French (ed.). Children's First Encyclopedia (in English). Branka Surla, Rosie Alexander. II Bardfield Centre, Great Bardfield, Essex CM7 4SL: Miles Kelly Publishing Ltd. ISBN 1-84084-332-2. {{cite book}}: |access-date= requires |url= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)CS1 maint: location (link) CS1 maint: unrecognized language (link)
  2. My First Book on the Human Body (in English). 4 North Parade, Bath, BA1 1LF, UK: Robert Frederick Ltd. 2004. ISBN 0-7554-3506-0. {{cite book}}: |access-date= requires |url= (help)CS1 maint: location (link) CS1 maint: unrecognized language (link)

Бусад холбоос[засварлах | кодоор засварлах]