Хоёрдугаар бүлгийн орд

Хоёрдугаар бүлгийн орд. Нийлмэл геологийн тогтоцтой, тасрал эвдрэл болон атираашилтанд орсон байрлалтай, үндсэн ашигт бүрдвэр нь хүдрийн биетдээ жигд бус тархсан, ашигт малтмалын чанар ба хүдрийн биетийн зузаан нь тогтворгүй, нийлмэл дотоод бүтэцтэй, хэмжээний хувьд том, дунд зэрэгт орох ашигт малтмалын ордыг энэ бүлэгт оруулна. Энэ бүлэгт энгийн геологийн тогтоцтой боловч нийлмэл ба маш нийлмэл олборлолтын нөхцөлтэй ашигт малтмалын ордуудыг мөн хамааруулна. Хайгуулын ажлаар хоёрдугаар бүлгийн ордын нөөцийг бодитой (B), боломжтой (С) зэрэглэлээр тооцоолно.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]