Хуурай газар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Далай тэнгисийн болон аливаа усан биеэр бүрхэгдээгүй, дэлхийн гадаргуугийн хэсэг нь хуурай газар юм. Хуурай газрыг тооцоход эх газар, арлын дундах нуур, цөөрөм, гол мөрөн гэх мэт аливаа усан биеийн эзлэх гадаргууг хасч тооцно.

Дэлхийн хуурай газрын талбай 149 сая гаруй км² (яг тооцсон нь 148,939,063.133 км²) байдаг.[1] Үүнээс үзвэл дэлхийн бүхэл гадаргуугийн 29.2%-ийг хуурай газар; үлдсэн 70.8%-ийг далай, тэнгис, эх газар, арлын дундах усан биет эзлэнэ.[1]

Зүүлт[засварлах]