Хэлэлцүүлэг:Беларусь

Page contents not supported in other languages.

Беларусь, Белорус, Беларус - аль нь Монголд зөв гэгдэх вэ?[кодоор засварлах]

Нэрний талаар олуулаа хэлэлцвэл буруугүй биз ээ. Улсын нэрээс гадна Беларусь хэл, Беларусьчууд гэх үү гэх мэтээр асуудалтай санагдаад байна. Монголоор хэлэлцэгч хүн аль хэлбэрээр нь цаашид бичвэл зөв болох талаар энд ярилцацгаая.

  1. "Белорус" (Белорус улс, Белорус хэл, Белорусчууд) гэх нь зөв үү? - Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын "Орос-Монгол толь" (1982)-ийн II хэвлэлийн Газарзүйн нэрсийн жагсаалт гэсэн хавсралт хэсэгт Белоруссия гэдгийг Монгол руу "Белорус" гэж, Белорусская гэдгийг Монгол руу "Белорус" гэж тус тус хөрвүүлжээ. Бас Бембе Муниева-гийн "Хальмг-Орс толь" (1977)-д Халимагийн "Белорус" гэдгийг Орос руу Белорус, Белорусский гэж өмнөхтэй адилаар үзсэн байна. Магадгүй Буриад ("Белорос" гэж Буриад Вики-д өгүүллээ нэрлэсэн), Халимаг хоёрт Белорусчууд яаж нэрлэж бичихээс илүү Оросууд яаж нэрлэж бичих нь чухал байхыг үгүйсгэхгүй. Харин Монголд хэрхэн бичих вэ?
  2. "Беларусь" (Беларусь улс, Беларусь хэл, Беларусьчууд) гэх нь зөв үү? - Беларусьчууд өөрсдөө тусгаар тогтносон 1991 оноос хойш ингэж нэрлэж бичиж байгаа. Гэтэл Орост Орос хэлээр Белоруссия, Белорусский язык гэдэг нь хэвээрээ л байгаа юм байна. Учрыг нь сайн ойлгоогүй ч «БЕЛОРУС» ИЛИ «БЕЛАРУС»? - энэ нэг хүн Орос хэлээр Беларусь, Беларуский гэж бичих ёстой л гэсэн шиг байна. Англи Википедиад улсын нэрийг Belarus гэж бичсэн нь "Беларусь" зөв гэх шалтгаан байж магадгүй.
  3. "Беларус" (Беларус улс, Беларус хэл, Беларусчууд) гэх нь зөв үү? - Тэр Орос-Монгол, Хальмг-Орс, Цэвэлийн толь доторхийг ажиглаад байхад нэр бүхий тэдгээр эрдэмтэд үгийн төгсгөлийн -ь, -ия, -а зэргийг хаяад л Монгол хэлтэнд хэлэхэд эвтэйхэн болгож тохируулж байсан шиг байх юм. Дамдинсүрэнгийн толийн тэр арын хэсэгт Оросоор Куба гэснийг Монголоор Куб улс гэсэн байх юм. Бид хэдий одоо Куба гэдгээр бичээд дассан ч гэсэн Куб, Кууб гэж амаараа дууддаг даа, тийм биз дээ. Кубагийн тамирчин, Кубагийн ерөнхийлөгч гэдэггүй Кубын тамирчин гэж дуудаж бичдэг. Беларусь гэдгийг мэдэхгүй хүнд энэ үгийг хэлвэл "Беларус" эсвэл "Белорус" гээд л бичнэ байх. Олон тоогоор Беларусчууд гэх нь Беларусьчууд гэдгээс илүү Монгол хэлтэнд ойлгомжтой байна гэж бодогдох юм. Англи Википедиагийн Belarus гэдэг энд ч бас хамаатай биз ээ. Ер нь хүмүүс хуучнаараа БЕЛОРУС гэж бичдэг юм биш үү.

За тэгээд үүнтэй адил Чечень гэж бичсэн нь сонин л харагдаад байгаа юм даа. Чеченьчүүд гээд зөөлний тэмдэг дунд нь цохиж явах ёстой гэж үү гээд л..--MongolWiki (talk) 12:49, 1 Зургаадугаар сар 2012 (UTC)[хариулах]

Hari nersiig bid dotood ugzuin nershileer esvel olon ulsiin nershileer avch heregleh n zuitei sanagddag. Беларусь gesen nershiliig zaaval oros aylaga duudlagiig yag huulj nerleh n zohimjgui baih Беларус geh yumuu. Mongol hel aylagt taarsanaar n avch nershuuleh n zuitei baih. Oros gehiig jishee n orsuud oorsdoo Русь gedeg harin bid Oros l gedeg. Orgio89 (talk) 02:57, 2 Зургаадугаар сар 2012 (UTC)[хариулах]