Хэлэлцүүлэг:Борохул

Page contents not supported in other languages.

Жүрхин овгийг устгасны дараа Жалайрын Тэлэгүтэ Баяны гурван хүүгийн нэг Борохулыг, Хасар бутан дороос олон Өүлэн эхэд өгсөн байна. Өүлэн эх мэргэдийн нутгаас олж авсан Хүчү, тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, татаарын нутгаас олж авсан Шихихутуг, жүрхэний нутгаас олж авсан Борохул гэгч хөвгүүдээс Борохул цэргийн эрдэм чадлаар бусдаасаа илүү гарч "Мянганы ноён" болсон байна. 1203 онд Чингич хаан, Ван хаан хоёрын тулалдааны үеэр Өгөдэй шархдаж Борохул цусыг нь амаараа сорж цэвэрлэн амийг нь аврахад Чингис хаан ихэд уярсан гэдэг. 1206 онд Их хуралдай хуралдай хуралдан хүмүүсийг урамшуулан шагнаж байхдаа Борохулыг магтан сайшааж Өгөөдэйн амийг хэрхэн аварсныг дахин дурсаж бас Борохулын эхнэр Алтан эр Борохулдаа өрөөсөн арал мэт тусалж явсны дээр Толуйн амийг авран тус хүргэсэн билээ гээд: "Эхийн минь зовж тэжээсэн ачийг хоёр хөвүүний минь амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж урагшлан түрж явав. Охин ургаа соёрхон, есөн удаа осол гаргавч яллахгүй" хэмээн зарлигджээ. 1215 онд Ойн иргэд бослого гаргахад түүнийг даруулахаар Наяа ноёныг томилтол Наяа ноён өвчний улмаас явж чадалгүй Чингис хаан Борохулыг томилсон байна. Тэрбээр энэ дайнд отолтод орон 1217 онд таалал төгссөн байна. Чингис хаан үүнийг сонсоод ихэд гашуудан өөрөө морилохын завдахад Боорчи, Мухулай хоёр ятган болиулж Дөрвөдийн Дөрбай дошгныг томилон бослогыг даруулжээ. Дарагдсан хорь түмэдээс зуун иргэдийг Борохулын хүүр ясны төлөө түүний хоёрдугаар хүү Тачарт өгчээ. Тачар хүмүүсээ авч Хуньшань ууланд нүүн очиж суурьшсан нь одоогийн Хөх хотын түмэдийн дээдэс болсон байна.