Хэрэглэгчийн яриа:Эрдэнэчулуун

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өвөрийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Аптайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй ээрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог, Хөх зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын болон Үхэг, Хүрэмт, Халиут, өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр говийн саарал хөрс тархжээ. Амьтан ургамал Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэнбэрүү, лидэр, алтангагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгар аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэнд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм бий. Сумууд Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/


1. Баянхонгор сум 2. Баацагаан сум 143 3. Баянбулаг сум 266 4. Баянговь сум 241 5. Баянлиг сум 218 6. Баян-Овоо сум 26 7. Баян-Өндөр сум 276 8. Баянцагаан сум 246 9. Богд сум 123 10. Бөмбөгөр сум 95 11. Бууцагаан сум 174 12. Галуут сум 86 13. Гурванбулаг сум 244 14. Жаргалант сум 163 15. Жинст сум 95 16. Заг сум 188 17. Өлзийт сум 17 18. Хүрээмарал сум 218 19. Шинэжинст сум 250 20. Эрдэнэцогт сум 28

Баянхонгор аймгын Эрдэнэцогт сумын багууд[кодоор засварлах]

Эрдэнэцогт 1-р баг, Сэнжит Эрдэнэцогт 2-р баг, Ямаат Эрдэнэцогт 3-р баг, Өвгөнжаргалант Эрдэнэцогт 4-р баг, Жанжин Эрдэнэцогт 5-р баг, Эрхэт тамч Эрдэнэцогт 6-р баг Эрдэнэцогт

ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ[кодоор засварлах]

http://www.mongolnews.mn/uploads/201303/news/thumb/d116f6a16a918888c43d496cce482cd4_x3.jpg]] Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт МЭӨ IV-II зуунд амьдарч байсан эртний монголчуудын урласан Шатар чулуун хөшөө бий. Эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв болох уг дурсгалыг 2011 онд МҮХАҮТ-аас Монгол Улсын гайхамшгуудын нэгээр нэрлэсэн юм. Энд шатрын морь, тэмээ зэрэг амьтныг дүрсэлсэн гэмээр чулуунаас гадна гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай буган чулуун хөшөө, хиргисүүр бий. Үүнтэй холбоотой "Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог бий. Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад "Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ. Буган чулууны оройд нар, хөшөөний төв хэсэгт буга, түүний доогуур зэр зэвсэг, толь дүрсэлсэн. Ийм 13 чулуу энд эртний монголчуудын түүхийг хүүрнэн байдаг.