Хэрэглэгч:Batmagnai Erdenechimeg


Дэлхийн гүний цахилгаан соронзон судалгааны аргууд[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн физик шинж чанарыг судалдаг гео-шинжлэх ухааны салбар бол Геофизик юм. Геофизикийн шинжлэх ухаан нь физик орны хуулиудыг Дэлхий, цаашлаад нарны аймгийн гаригуудын хувьд ашиглан, тэднийг бүрдүүлэгч материалын физик хэмжигдэхүүнүүдийг тодорхойлдог. Геофизикийн аргын нэгэн салбар цахилгаан соронзон судалгаа арга бөгөөд энэ аргыг ерөнхийдөн Дэлхийн гүний цахилгаан соронзон судалгааны арга (ДГЦССА) гэж нэрлэдэг. ДГЦССА нь байгалийн цахилгаан соронзон индукцийн үзэгдэлээс үүсэх дэлхийн соронзон орон ба соронзон орноор индукцлэгдэн үүсэх теллурикийн гүйдлийн цахилгаан орны өөрчлөлтөд тулгуурлан Дэлхийн үе давхаргын цахилгаан дамжуулах чадварыг үнэлэх арга юм. Иймээс ДГЦССА -нь байгалийн буюу идэвхгүй үүсгүүр бүхий геофизикийн арга юм. Идэвхтэй үүсгүүр бүхий босоо цахилгаан тандалт (ВЭЗ), индукцээр туйлширах (IP) ба зохиомол үүсгүүр бүхий аудио магнетотеллурик (Control sourced audio magnetotelluric) -ийн аргуудаас ялгагдах онцлог нь тандалтын гүний нарийвчлал байдаг. Зохиомол үүсгүүр бүхий цахилгаан соронзон аргууд нь үүсгүүр орон нь зохиомол байх ба өндөр давтамж бүхий (хэдэн 10 аас 1000 кГц) сигнал гаргах тул өнгөн хөрснөөс хэдэн 100 метр хүртэлх гүний судалгааг хийх боломжтой байдаг тул ихэвчлэн хүрээлэн буй орчин буюу инженерийн геологи, ашигт малтмалын эрэл хайгуулын судалгаанд ашигладаг. Харин ДГЦССА аргын тандалтын үе нь 0.001 - 100000с (24 цаг) байдаг тул цахилгаан соронзон индукцийн скин-эффект ёсоор нэгэн төлрийн 100 ом эсэргүүцэл бүхий орчны хувьд 1.5 километрээс 15000 км хүртэлх гүний мэдээллийг тодорхойлох боломжтой. Гэсэн хэдий ч энэ дөхөлт нь Дэлхийн хувьд биелэхгүй учир нь Дэлхийн тогтоц нь өндөр эсэргүүцэл бүхий царцдас, өндөр дамжуулах чадвар бүхий мантийн үе давхаргуудаас бүрддэг тул цахилгаан соронзон долгион нь дэлхийн дамжуулагч орчны нэгэн төрлийн бус чанараас хамааран хамгийн ихдээ ойролцоогоор 1600 км хүртэлх тандах боломжтой байдаг.

Түүхэн замнал[засварлах | кодоор засварлах]