Хэт улаан туяа

Дундаж хэт улаан туяанд хоёр хүний харагдах байдал (хуурмаг өнгө)

Хэт улаан туяа буюу IR туяа нь 0.7 - 300 мкм долгионы урт, ойролцоогоор 1 - 430 Тгц давтамж бүхий цахилгаан соронзон долгион юм. Infrared нэрийн утга нь "улаанаас доор" (infra гэж Латинаар "доор"). Хүний биеэс ялгарах дулааны цацрагийн долгионы урт нь 10 микрометр[1].

Хэт улаан туяаны зургийг цэргийн ба иргэний зориулалтай өргөнөөр ашигладаг. Цэргийн хэрэглээнд байг илрүүлэх, шөнө харах, эргүүл хийх гэх мэтээр ашиглагдана. Иргэний хэрэглээнд дулааны нөлөөний анализ, температур мэдрэгчийг удирдах, богино зайд утасгүй холболт хийх, цаг агаарыг урьдчилан тандахад ашиглагдана. Хэт улаан туяаны астраноми нь мэдрэгчээр тоноглогдсон дуран авайгаар огторгуйн уудмыг шинжлэн судалдаг. Жишээ нь молекулын үүл, гаригууд, сансрын тоосонцор зэргийг судалдаг.)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Infrared – Викимедиа дуу дүрсний сан