Хятадын радио

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хятадын төв радио 1940 оны 12 сарын 30 нд анхны нэвтрүүлгээ явуулжээ. Энэ өдрийг БНХАУ-д радиогийн өдөр болгон өргөн тэмдэглэдэг байна. 1941 оны 12 сарын 3 нд Хятадын олон улсын радио байгуудагжээ. Гадаадын орнуудад зориулан нэвтрүүлэг дамжуулдаг Хятадын цорын ганц радио нь энэ юм. Хятадын олон улсын радио байгуулагдсаны дараах эхэн vед єдєр бvр 15 минутын Япон хэлний нэвтрүүлэг явуулж байснаа, жар гаруй жилийн хөгжилтөөр өдөр бvр 38 гадаад хэл, Хятадын 4 нутгийн аялгуугаар дэлхийн олон газар руу 211 цагын нэвтрvvлэг цацдаг болжээ. 1949 онд БНХАУ-д 49 радио станц байсан бол 1961 онд энэ тоо 138 болж нэмэгдсэн юм. Хятадын удирдагч Мао Цэ Дун соёлын хувьсгал хийх үед радио, телевизийн үйл ажиллагаа олон хүндрэлтэй тулгарсан байна. Телевиз хаагдсан бол ердоо 25 радио үйл ажиллагаа явуулж байлаа. Харин 1970 аад оноос радиог нэвтрүүлэг эргэн сэргэжээ 1978 онд БНХАУ-д 385 радио ажиллаж радиогийн нэвтрүүлэг дахин дамжуулах 624 станц ажиллаж байлаа.

1990 онд Хятадад 100 сая радио хүлээн авагч ашиглагдаж байлаа. 80 аад оны эхээр хятад улсад 1000 хүн тутамд16 радио хүлээн авагч ноогдож байлаа. 1984 оноос Хятадын олон улсын радио улсын дотооддоо гадаад хэлний нэвтрvvлэг явуулж эхлэн, FM91.5, дунд долгионы 1251 герцын долгионы байраар єдєр бvр 06:00-24:00 цагуудад Англи хэлний нэвтрvvлэг, FM88.7-гоор єдєр бvр 06:00-24:00 цагуудад Англи, Испани, Франц, Герман, Солонгос, Япон, Орос, Хятадын Гунжау аялгуу зэрэг 9 хэлний нэвтрvvлэг явж байна.Хятадын олон улсын радио дэлхийн олон тивийн 27 газар сурвалжлагч суулган Хятадын дотоодын олон муж, хот, єєртєє засах район тэрчлэн Шянган, Оомэнд сурвалжлагч суулган асар том мэдээ мэдээлэлийн системийг бvрдvvлжээ. 80-аад оны эцэст Хятад улсад радио хүлээн авагч хийдэг 180 үйлдвэр ажиллаж байлаа. 1990 онд хятадын хүн амын 80 хувь нь радио нэвтүүлэг сонсдог байв. Хятадын ардын төв радио нь хэд хэдэн сувгаар нэвтрүүлэг явуулдаг. Хятадын төв радио үндэстэний цөөнхөд тооцогддог хүмүүст зориулан мрнгол, түвд, уйгар, казах, солонгос хэлээр нэвтрүүлэг дамжуулдаг сувагтай. Хятадын радиогийн 1-р сувгийн нэвтрүүлгийн 40 хувийг мэдээ эзэлдэг. Тайваньд зориулсан хоёр ч радио станц тунпунхуа болон өмнө зүгийн хятад хэлний аялагаар хоногт 38 цаг нэвтрүүлэг явуулдаг.

1987 оноос Хятадын олон улсын радио Англи, Франц, Швейцарь, Орос, Испани, Канад, Мали, Бразил, Куба, Америк зэрэг арваад орны радиотай хамтран ажиллаж эхэлжээ. Хятадын олон улсын радиогийн Умарт Америк, Латин Америк, Европ, Африк, Баруун Азид зориулсан 20 гаруй хэлээр нэвтрvvлгийг дамжуулж байдаг. 1998 оны эцсээр Хятадын олон улсын радио интернэтээр нэвтрүүлгээ дамжуулдаг болжээ.