Хүрэлсүхийн Энхжаргал

Хүрэлсүхийн Энхжаргал (1964 онд Улаанбаатар хотод төрсөн) -Авлигатай тэмцэх газрын дарга.

Намтар[засварлах | кодоор засварлах]

  • 1972-1982 онд Эрдэнэт хотын 1-р 10 жилийн дунд сургууль сурч төгссөн.
  • 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр,
  • 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.
  • Мөн тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч,
  • Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, УБ хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга,
  • Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.
  • Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байжээ.
  • 2016 оны 7-р сард Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон.
  • 2018 оны 4-р сард АТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн.