Хүүрнэл зохиол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Уран зохиолыг дотор нь яруу найраг, хүүрнэл зохиол гэж ангилдаг бөгөөд үргэлжилсэн үгээр хүүрнэн хэлж буйг хүүрнэл зохиол гэнэ. Хүүрнэл зохиол нь дотроо хэмжээний хувьд өгүүллэг, тууж, туурь, роман гэж хуваагддаг. Өгүүллэг гэдэг нь тодорхой нэг тохиолдлын үйл явдал, хэсгийг тод уран хэллэгээр товч тодорхой өгүүлэн бичсэнийг хэлнэ. Тууж гэдэг нь өгүүллэгээс том. Хэсэг цаг хугацаа, орон зайг агуулсан, олон үйл явдлын өрнөлттэй хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээлийг хэлнэ. Роман гэдэг нь нийгмийн тодорхой үе, эсвэл хүний амьдралаар бол бүхэл бүтэн амьдралын үеийг цаг үе, орон зай, өнгөрсөн ирээдүйтэй нь холбон дэлгэрэнгүй өгүүлсэн эхлэл, өрнөл, тайлал бүхий томоохон хэмжээний бүтээл. Роман хэдэн ч дэвтэр (боть) байж болно.