Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан

1944 оны БНМАУ-н Ардын Сайд нарын Зөвлөлийн 54 дүгээр хурлын Тогтоолоор улсын бүх 18 аймгийн төв болон Сүхбаатар, Амгаланбаатар хот, Хатгал Налайхын үйлдвэрийн газруудад номын сан байгуулах, түүнд шаардагдах хөрөнгө санхүүг гаргах тухай тогтоол гарснаар мөн оныхоо 10-р сард Хөвсгөл аймгийн төв Мөрөн болон Хатгалд номын сан байгуулсан байна.

Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан нь цуглуулгын 1000 шахам номтой, нэг орон тоотойгоор аймгийн клубын дэргэд байрлан үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

1947-1956 он хүртэл өөрийн байргүй байсаны улмаас аймгийн төвийн артелийн дэлгүүрийн байшин, улаан булан зэрэгт байрлаж байжээ.

1959 оны 11-р сарын 11-нд МАХН-ын Төв хорооны тогтоолоор хүүхдийн тасгийн фондын номыг нэгтгэснээр тус аймгийн Нийтийн номын сан нь 10000 гаруй номтой болсон учир эрхлэгч, туслах эрхлэгч ба номын санч, түгээгч, галч, цэвэрлэгч гэсэн 4-5 орон тоотойгоор ажиллах болжээ.

1956 онд улс, аймгийн төсвөөс 10000 төгрөгийн өртөг бүхий 2 тасалгаатай байрыг шинээр барьж, тохижуулан 9-р сарын 25-ны өдөр албан ёсоор нээлтээ хийн гинэ байранд үйл ажиллагаагаа эхэлжээ. Үүнээс хойш уншлага, үйлчилгээ, номын фонд өсөн нэмэгдсээр 1981 оны байдлаар 67500 гаруй боть номтой, 7 орон тоотой улсын 3-р зэргийн номын сангийн үүрэг гүйцэтгэх болжээ. Тухайн үед номын сан нь орос, монгол, тогтмол хэвлэл, төвд фондтой, үйлчилгээний гурван танхимтай байжээ. 1983 онд өнөөгийн номын сангийн шинэ барилгын зураг төсөл хийгдсэнээр 1986 онд номын сангийн зориулалтын барилга ашиглалтанд орсон ажээ. Эдүгээ аймгийн Нийтийн номын сан нь тогтмол хэвлэлийн, монгол номын, гадаад номын гэсэн 3 сан хөмрөгтөө 70000 гаруй мянган ном, товхимол, тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.