Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр- Хөвсгөл аймгийн Соёл урлагийн байгууллага.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Хөвсгөл аймагт анх 1930 онд “Улаан гэр” нэртэй урлагийн байгууллага үүсжээ. 1933 онд аймгийн намын хорооны бага хурлын 02 дугаар тогтоолоор “Аймгийн клуб нэртэйгээр анхны мэргэжлийн урлагийн байгууллага байгуулагдсан. 1958 онд Соёлын ордон байгуулагдахад улмаар мэргэжлийн багш нар болон мэргэжлийн жүжигчидтэй болж 1976 онд Хөгжимт драмын театр болон өргөжин ажилласан байна.

Театрын уран бүтээлийн урын санд 400 гаруй өөрийн болон орчуулгын хөгжимт болон драмын жүжиг, дуурь, 50 гаруй хүүхдийн жүжиг, теле концерт, 3500 гаруй хүндэтгэлийн концертийг найруулан тоглож иржээ.

Орчин үе[засварлах | кодоор засварлах]

2013 онд түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгрүүлсэн. Тус театр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Баасанжавын нэрэмжит болсон.

Улсын болон олон улсын уралдаан тэмцээн, арга хэмжээнд амжилттай оролцож уран бүтээлээрээ болон уран бүтээлчийн хувийн амжилтаараа тэргүүн дэд байруудыг удаа дараалан төрөлх театртаа авчирч байлаа.

Белгьги, ХБНГерман, Франц, Нидерланд улсуудын 30 гаруй хотууд болон Солонгос, Вьетнам, ОХУ-ын Буриад, Тува, Иркуткс, Молдав, БНХАУ, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг улс орнуудтай гадаад харилцаагаа идвэхтэй хөгжүүлэн ажиллаж байна.

Тус театраас МУ-ын Гавьяат-6, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан 45 төрсөн. Одоо театр нь 60 гаруй уран бүтээлчид ажилчидтайгаар нутгийн олон ястны ардын уламжлалт урлагийг мэргэжлийн урлагийн түвшинд хөгжүүлэн, хэрэглэгчийн гоо сайхны таашаалд нийцсэн чадварлаг чанартай уран бүтээл гаргах эрхэм зорилго дэвшүүлээд үйл ажиллагаа явуулж байна.

2013 онд У.Шекспирийн “Шуурга” жүжгийг Азид анх удаа натурт тавьсан, “Этүгэн тэнгэрийн дуулал” тоглолтоо орон нутаг болох нийслэлийн үзэгчдэд хүргэсэн.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 32 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид 2014 оны 5-р сард Европын 40 орноор аялан тоглолт хийсэн.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид зохиолч, найруулагч Ц.Ням-Осорын бүтээл "Хайрын булингар" эмгэнэлт драмын жүжгээр 2022 оны намар цагийн уран бүтээлийн нээлтээ хийсэн.

Театрын барилга[засварлах | кодоор засварлах]

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилга 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 1-р давхрын коридорын хана шалнаас 2-р давхрын хойд шат цонхноос мөөгөнцөр илэрсэн. Урлаг заалны таазны шавар нуралт өгсний улмаас соёл, урлагийн үйл ажиллагаа бүрэн зогссон байгаа юм. 2023 оны 9-р сард Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллах үеэр Хөгжимт драмын театрын барилгыг шинээр барих төсвийг ирэх оны төсөвт тусгаж, шинэ тоног төхөөрөмжөөр хангана гэж хэлжээ.