Хөх мөрөн
Хөх мөрөн (хятад.уламж. 長江, хялбар. 长江, пиньинь Cháng Jiāng, палл.Чанцзян ) Азидаа хамгийн урт, дэлхийд гуравт ордог бөгөөд 6418 километр урт хятадын газар нутгаар урасдаг мөрөн юм. Цинхай буюу Хөхнуур муж дахь Түвдийн тэгш өндөрлөгийн мөсөн голоос эх аван баруун өмнөөс зүүн өмнө зүг хөндлөн урсан төв болон зүүн Хятадын нутгаар урсаж Шанхай хотын тушаа Зүүн Хятадын тэнгист цутгадаг. Мөн усны цутгалын хэмжээгээрээ дэлхийн томоохон мөрний тоонд багтдаг. Шар мөрөнтэй ойр бөгөөд Хятадын түүх, эдийн засаг, соёлын хувьд хамгийн том нөлөөтэй байдаг.
Хөгжин цэцэглэж буй Хөх мөрний бэвчирийн бүс нутаг нь Хятад улсын Дотоодын Нийт бүтээгдхүүний 20%-ийг бүрдүүлдэг. Хөх Мөрөн нь хойд болон өмнөд Хятадыг соёл болон газар нутгийн хувьд заагладаг. Мянга мянган жилийн турш хүмүүс Хөх мөрний усыг бохир ус зайлуулах систем, усжуулалт, аж үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хил зааглах болон дайны зориулалтаар ашиглаж байна. Мөн Хөх мөрний Усан цахилгаан станц нь дэлхийд хамгийн томд тооцогддог. Сүүлийн жилүүдэд мөрний ус аж үйлдвэрлэлийн бохирдол, хөдөө аж ахуйн хаягдал гэх мэт хүний үйл ажиллагаанаас болоод их бохирдож байгаа. Мөрний зарим хэсгийг байгалийн тусгай хамгаалалттай газрын жагсаалтанд багтаан хамгаалж байгаа ажээ.