Jump to content

Хөх яргуй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

' Хөх яргуй ' - (Латин: Pulsatilla ambigua), (Орос: Прострел сомнительный)

Ургамлын тайлбар

[засварлах | кодоор засварлах]

10-15 см өндөр, эгц доошоо орсон үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал. Ишний уг орчмын навчнууд нь цэцэгтэйгээ нэгэн зэрэг гардаг. Хос бус өдлөгөөр цуулбарлагдсан навчнууд нь өдлөг салангий хэсэгтэй. Хонх хэлбэртэй хөх ягаан цэцэгтэй байдаг. Тавдугаар сарын эхээр цэцэглэдэг бэлчээрийн хамгийн эрт ургаж хөгждөг ургамал. Зургаадугаар сарын дунд үе гэхэд цэцэглэж дуусаад үр суух үе рүүгээ шилждэг боловч хөгжлийн найлзуур нь ургаж хөгжсөөр есдүгээр сар гарахад хагдарч эхэлдэг.

Хөх яргуй ойт хээрийн бүсэд тархсан ургамал.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 176

Агуулах дахь «Хөх яргуй» зургийн цомог

Викизүйлд Хөх яргуй-тай холбоотой мэдээлэл байна.